Жүжигчин Г.Ундармаагийн “U film” кино компанийн бүтээл “Single Ladies” уран сайхны киноны гуравдугаар ангийг хийхээр болжээ.

Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан. Тэгвэл кино багийнхан энэхүү бүтээлээ үргэлжлүүлэн хоёрдугаар ангийг нь 2015 онд хийж байсан юм.

Энэ удаад киноны гуравдугаар ангийг хийхээр кино зураг авалтаа эхлүүлжээ. Киноны гол дүрд СТА, жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нараас гадна  өөр нэг гол дүр нэмэгдсэн аж. Түүнийг кино багийнхан одоогоор нууцалж буй юм байна.