​Сайн байна уу танай сайт таалагдлаа хэрэгтэй зүйлээ олж уншиж чадвал мэдлэг мэдээлэл ихтэй юм. Надад хэрэгтэй зөвөлгөөг эндээс авч чадах юм шиг санагдаад та бүхэнд хандаж байна.

Би одоо 22 настай жирийн бүсгүй. Саяхан миний амьдралд насаар надаас нилээн ахимаг нэгэн залуу орж ирээд байгаа юм л даа 29 настай. Бид анх их сонин танилцаж танилцсанаасаа хойш захидлаар харилцан уулздаг болсон юм. Тэр залуутай анх уулзахад жирийн нэг яриа хөөрөөтэй нүдэнд дулаахан царайтай санагдсан. Уулзаад л гэр бүлийнхээ тухай мөн оюутан ахуй насаа ярьсан. аавынхаа тухай бараг мэддэггүй, мөн анх хөдөөнөөс оюутан болж ирээд очих газаргүй нааш ир гэсэн танил бүр дээрээ л очиж хонодог байсан тухайгаа.. ингэж амьдарч болохгүйн байна гэж бодоод ажил хийн хөдөлмөрлөж өөрийн хүчээр хашаа байшинтай машинтай болж чадсан одоо ээжтэйгээ амьдардаг тухайгаа ярьсан ерөнхийдөө өөрийнхөө амьдралыг товч бөгөөд нилээн тодорхой ярьсан. Мөн өмнө нэг бүсгүйтэй олон жил үерхсэн нөгөөх нь 2 жилийн өмнө гадаад яваад сураггүй алга болсон түүнээс хойш бүсгүй хүнтэй уулзахгүй явж байгаа гэнэ дээ. Миний хувьд өөрийгөө амьдрал мэднэ гэж хэлэхгүй л дээ аав ээжийн нөмөр нөөлгөн доор дутагдах юмгүй явдаг жаргалтай хүн тийм ч учраас энэ хүн надад их л мундаг чадалтай хүн санагдсан юм өөрийн хүчээр бүхнийг хийсэн гэдэг нь.

Анх уулзаад л их л мундаг хүн мэт санагдаж эхэлсэн болхоор ч тэр үү захиа ирэх бүрд нь хариу бичээд л их л дуртай харилцаж эхэлсэн. Бичиж байгаа захианаас нь харахад яг жаахан хүүхэд шиг санагддаг уулзаад ярилцаад үзэхээр их л ухаалаг яриатай тэгсэн мөртлөө тулаад уулзхаараа догдлоод л онгироол надаас ичээл тийм үйлдлүүд гаргахаар нь өөрийн үеийн юм шиг л санагдах юм. Гэтэл саяханаас уулзахдаа надад их л анхаарал халамж тавиад л найзынхаа зааж өгсөнөөр үнсэх тактик хэрэглэж мэрэглээл тэврэх нтр янз бүр болоод л 2уулаа илүү дотно байя тэх үү гэж гуйх боллоо. Миний хувьд үнэндээ юу ч үзээгүй энэ тал дээр мэдлэггүй юм. өмнө нь үеийн залуутай үерхэж байгаад салаад жил гаруй л болж байгааан гэхдээ тэр нь хүүхдийн үерхэл л байсан ямар нэг юм болоогүй гэсэн үг лдээ. Холбоотой байх тусам дасаад л, холбоогоо таслая гэхээр тэр хүний өмнөх бүсгүйтэй адилхан муухай хүн болох гээд байгаа юм шиг санагдаад байх юм тэгсэн мөртлөө уулзхаас чадах ядахаараа л зугтаагаад л уулзхаараа тэвчээр алдчих гээд л байх юм. Уг нь надад их сайн хүн юм шиг санагдаад байгаа юм гэхдээ би нэг л алдвал дахиж засч чадахааргүй тийм байдалд орно гэдгээ мэдээд хаширлах юм яах ёстойгоо мэдэхгүй боллоо, дотны сайн найздаа хэлэхээр тийм хөгшин хүн байхдаа яадгийн өөр сайхан залуучууд зөндөө байна тэнэг гэх юм… Надад бол хүний гаднах сайхан муухай нь чухал биш тэр хүний дотоод сайн сайхан л чухал санагддаг. Тэр хүн намайг хайрлаж халамжилж чадах хүн ч юм шиг санагдах болсон. Гэхдээ л насны зөрүү их болохоор эргэлзээд байх юм. Замбараагүй бичсэн бол уучлаарай та бүхэн санал бодлоо хуваалцаж шийдвэр гаргахад минь туслаарай.