Тун удахгүй Монгол түмний их баяр Үндэсний баяр наадам болох гэж байгаа билээ. Эрийн гурван наадамгүйгээр энэхүү баярыг төсөөлөшгүй. Тэр дундаа хүчит бөхийн тэмцээнд бөхчүүд бүтэн жилийн турш хүч бяр, уран мэхээ бэлдэн хүчийг үздэг.  Жилдээ ганц болдог Үндэсний их баяр наадамд сүүлийн 11 жилд 11 бөх түрүүлжээ. Харин энэ жил хэн гэгч бөхийн аз од гийх бол гэсэн таавар бөх сонирхогчийн дунд яригдаж эхэлжээ. 

 

- 2006 онд Улсын гарьд Д. Сумьяабазар

- 2007 онд Улсын заан Х. Мөнхбаатар

- 2008 онд Улсын начин Д. Ганхуяг

- 2009 онд Даян аварга Г.Өсөхбаяр

- 2010 онд Улсын заан Б.Ганбат 

- 2011 онд Улсын харцага С.Мөнхбат

- 2012 онд Аймгийн арслан П.Бүрэнтөгс

- 2013 онд Улсын арслан Г.Эрхэмбаяр

- 2014 онд Улсын харцага Н.Батсуурь

- 2015 онд Улсын харцага Э.Оюунболд

- 2016 онд Улсын заан Ч.Санжаадамба 

- 2017 онд ... ?