Төрийн орон сууцны корпораци байгуулагдаад дөрвөн жил болж байна. Уг нь  иргэдийг хямд хэрнээ чанартай орон сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлж, ийм  бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага.

Мөн өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах бие даасан аж ахуйн ахуйн тооцоотой  үйлдвэрийн газар Гэтэл тус компанид  аудитын шалгалт хийхэд нэлээд алдаа дутагдал ажиглагджээ.  


Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын тушаалаар Буянт ухаа 1, 2 хорооллоос нийтдээ 32 айлын 1480 метр квадрат бүхий 1.9 тэрбум төгрөгийн  орон сууцыг нийслэлийн орон сууцны фондод үнэ төлбөргүй шилжүүлж, уг 1.9 тэрбум төгрөгөө үйл ажиллагааны үндсэн зардалд тусгах замаар зувчуулсан байх магадлалтай байна. 

Төрийн орон сууцны корпораци 2015 оны орлогын дэлгэрэнгүй тайландаа 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тухайгаа тайлагнасан байдаг. Алдагдалтай ажиллаж байсан тус корпорацийн удирдлагууд ажлаа өгөхийн өмнөхөн өөрсдийгөө 242 сая төгрөгөөр шагнаад буужээ. Хувьдаа хаустай захирлуудад орон байрны дэмжлэг нэрээр гарсан энэ мөнгө татвар төлөгчдийн  халааснаас гарчээ.

Ямартай ч тус төвийн дэд захирал А.Гантулга, н.Оюунжаргалын сургалтын төлбөрт 65 сая төгрөгийг гаргуулж үйл ажиллагааныхаа зардлаар бүртгэсэн баримт бий. Ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж сургалтад явуулах нь зүйн хэрэг. 

Одоогоор А.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй билээ. 
Тодруулбал, А.Гантулгыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 268 дугаар зүйлийн 268.1, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар татаж, ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьжээ. 

                             
А.Гантулгыг “Хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. 

Г.Нар

zaluu.mn