(www.dorgio.mn)
 

Доминиканы 19 настай нэгэн охин тун ховор төрлийн өвчин туссан бөгөөд тэрээр цусаар уйлдаг байна. Ерөнхийдөө хамраас цус гоожихтой адил түүний өвчин улам хүндэрч одоо түүний толгойн үс нь мөн ихээр унах болжээ. 

Охины өвчний шинж тэмдэг 4 жилийн өмнөөс мэдэгдэж эхэлжээ. Анагаах ухаанд үүнийг тайлбарлах ямар нэг тайлбар байхгүйгээс гадна эмч нар яаж эмчлэхээ ч мэдэхгүй байгаа гэнэ. Охины нүднээс цус гоожоод эхэлвэл дор хаяж 15 хоног цус дусалсаар байдаг аж. Их хэмжээгээр цус алдах учир энэ үед охины биеийн дархлаа ч ихээр суларч, сульдаж тамирддаг байна. 

Цусаар уйлдаг болсноос хойш хүмүүс түүнээс жийрхэх болж, улмаар сургуулиа хүртэл орхижээ. 


 



(www.dorgio.mn)

(www.dorgio.mn)

(www.dorgio.mn)

(www.dorgio.mn)