Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр эхэллээ. 

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11:40 цагт Орос Гурав дугаар сургууль дээр байрлах хэсгийн хороонд саналаа өгнө. 

УИХ-ын дарга, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд 12:00 цагт   23-р сургууль дээр саналаа өгнө.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12:00 цагт "Шинэ Монгол" дунд сургуулиас урагшаа Номноо хотхонд байрлах 1731-р хэсэг, БЗД 25-р хороонд саналаа өгнө. 

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга хэдэн цагт санал өгөх нь одоогоор тодорхойгүй байна.