Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмын арга хэмжээ өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэлж байна. Урианхай сурын харваа өнөөдөр өглөө 09:00 цагт сурын талбайд эхэлж, 172 харваач цэц мэргэнээ сорьж байна. Тус сурын харваанд урианхай сурын мэргэн 12, хүндэт мэргэн 4, спортын мастер 47, спортын дэд мастер 17, залуу харваач 95 оролцож байгаа ажээ. Аваргууд өнөөдөр тодорч, маргааш Буриад сурын харваагаар баяр наадам үргэлжилэх юм байна. 

7 дугаар сарын 7. Баасан

 

9.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 8.Бямба

9. 00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 9. Ням

9. 00-19.00 Хүүхдийн сурын харваа Сурын талбайд