Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт өнөөдөр 22:00 цагт өндөрлөсөн.  Улсын хэмжээнд 1 982 737 сонгогчийн саналыг 1984 хэсгийн хороонд авсан. Яг одоогоор 1984 хэсгийн хорооноос 1375 хэсгийн хороо дүнгээ СЕХ-д ирүүлээд байна.

Одоогийн байдлаар нийт санал өгсөн сонгогчдын тоо 1 055 851   байгаа бол санал тэмдэглэгдээгүй буюу цагаан хуудас 91 103 байна.

Нэр дэвшигч Х.Баттулга 535 854 санал авсан бол М.Энхболд 428 894  санал аваад байна.

Тун удахгүй СЕХ-оос ирцийн мэдээллийг өгнө.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.