Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг  дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын 500 гаруй сэтгүүлч ,  гадаадын 80-аад сэтгүүлч  сурвалжилна.  Харин HD Монгол, МҮОНТ, ТВ9, ТВ5 дөрвөн телевиз наадмыг шууд дамжуулах эрх авсан байна.

Өнгөрсөн жил 700-800 сэтгүүлчид мандат аваад бүгд төв цэнгэлдэхэд ордог байсан. Харин энэ жил Төв цэнгэлдэхийн багтаамжаас хамаараад өөрчлөлт орсон. Хүй долоо, сурын талбай, цэнгэлдэхийн эргэн тойронд тус тусад нь сурвалжлах эрх олгоно. Улаан мандат авсан сэтгүүлчид цэнгэлдэх дотор болж буй үйл явдлыг сурвалжилна. Улаан нь дотроо хоёр ялгаатай. Цагдаагийн байгууллагын тамгалж өгсөн улаан мандат авсан сэтгүүлчид бөхийг сурвалжилна, бусад нь сур шагай  сурвалжилна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.