Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын  бөхийн барилдааны үзүүр түрүүний барилдаан өндөрлөлөө. Энэ даваанд олон жил дээшээ барилдах байх хэмээн ард түмэн найдлага тавьдаг байсан хоёр харцага үлдсэн юм.

Ингээд Хөвсгөл аймгийн харьяат, Монгол Улсын харцага Ц.Содномдорж ес даван түрүүлж, улсын арслан цолны болзол хангалаа. Улсын харцага Ө.Бат-Оршихын хувьд найм давсанаар гарьд цол хүртэж байна.

Долоо давсан улсын харцага Н.Түвшинбаяр болон Н.Жаргалбаяр нар заан цолны болзол хангалаа.