Х.Баттулга ерөнхийлөгч их тэнгэрийн аманд бус төв шуудангийн урд байрлах Ю. Цэдэнбал даргын байшинд байрлаж, ажилдаа явган алхаж явах бололтой. Ажлаа авсан анхны шийдвэр нь энэ гэнэ. Манж амбаны дээл малгай бүс, их тэнгэрийн тансаг харшаас тэр татгалзлаа. Харин одоо бусад мяндагтнуудаас эхлээд яам агентлагийн хурган дарга нар том том жийп унаж, гудамж замаар бөглөө үүсгэн дохио хангинуулж явахаасаа ичих байлгүй дээ. Энэ талаар цахим хуудсуудаар идэвхтэй тарж буй аж.