Би эхнэр хөөрхөн охинтой. Шинэ ажилд ороод 2 жил болж байна. Саяхнаас эхнэр бид 2 муудалцах нь ихсээд дуугарахгүй 7 хоногоор ч явдаг болов. Хадмууд амьдралд дэндүү ойр эхнэр маань тэдний үгнээс гарахгүй, харин би дураараа өөрсдөө шийднэ гэж их зүтгэдэг. Амар тайван амьдармаар байдаг өдөр бүр хэрүүл маргаан, хов жив залхаах юм.

 

Сүүлийн 6 сар сэтгэл нэг л биш ажлын нэг бүсгүйг шохоорхох болов. Болохгүйг мэдсээр байж бодно, санана, зохиомлоор тааралддаг болсон. 2 жил ажиллахдаа огт анзаардаггүй л байсан нэг нь түлхэхээр нэгд нь татагдсан л юм шиг байна. Эхнэрээсээ битгий хэрүүл маргаан, ажлын стрессээ гэртээ авчир л даа гэж удаа дараа хэлсэн ч өдөр бүр ярьсаар л.

Мөн гадуур болзоё, зугаалцгаая гээд гарахаар дуртай дургүй л гарах юм. Уг нь босгосон амьдралаа авч явахыг хичээж эхнэрээсээ халамж, жаахан л хичээл зүтгэл хүсээд байхыг ойлгохгүй юм. Би эхнэртэйгээ анх үерхсэн хөөрхөн охинтой болсон. 5 жил болж байна. Тэр хүнээс хүсээд ч гарахгүй нэг зүйлийг ажлын бүсгүйгээс мэдэрдэг боллоо.

Заавар зөвлөгөө өгөөч энэ хараал идсэн хайр дурлал, шохоорхол гэж хүнийг юу ч хийхээс буцахгүй тэнэг амьтан болгох юм. Тэр хүнийг бодохоо багасгамаар байна. Би сүүлийн 6 сар тэмцлээ одоо тэвчээр алдагдаад байна…

cekc.mn