Өчигдөр Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гал Түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүүтэй уулзаж, түймэр унтраах ажлын явцын талаар ярилцлаа. Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа ч түймэр унтраадаг зориулалтын онгоцгүйгээр тэмцэхэд хүнд, уулын оройд гарсан түймрийг унтрааж чадах техник илүү хэрэгтэй байгаа талаар ярьж байлаа. Одоогийн байдлаар, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Мандал сум, Хүдэр сум, Төв аймгийн Батсүмбэр сум, Булган аймагт түймэр ассаныг унтраахаар ажиллаж байгаа юм байна.

     Гал түймрийг унтраахад зориулж дүүргийн ИТХ-аас төр захиргааны байгууллагуудын дунд “Хандивын аян” өрнүүлж Налайх дүүргийн 38 аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 1,941,080 төгрөгний мөнгөн хандив болон эд материал, хоол хүнсний хандив тусламж цугларсныг Онцгой байдлын ерөнхий газар хүлээлгэн өглөө. Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд Налайх дүүргээс тусламж өгсөн бүх байгууллага, иргэдэд талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. 

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭЭС ӨГСӨН ХАНДИВЫН ЖАГСААЛТ

1 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 260.000 төгрөг -
2 Засаг даргын тамгын газар 200.000 төгрөг -
3 Дотоод аудитын алба 40.000 төгрөг -
4 Албан бус насан туршийн боловсролын төв 40.000 төгрөг -
5 Биеийн тамир, спортын хороо 100.000 төгрөг -
6 109 дүгээр сургууль - Бээлий 9ш,
500 гр цэвэр ус 12ш
7 Хангамж, үйлчилгээний төв 50.000 төгрөг -
8 Эрүүл мэндийн төв 109.580 төгрөг 
Бээлий 60ш
Боорцог 10 кг
Талх 3ш
Ундаа 4ш
Үзэм 1кг
Элсэн чихэр 2кг
Давс 700 гр
Гоймон 3ш
ургамлын тос 1ш
Пүнтүүз 1ш
5 литрийн цэвэр ус 108ш
Нүдний шил 3ш
Хуурай салфетка 1ш
9 Боловсролын хэлтэс - Маск 20ш,Бээлий 10ш
10 Гэрэлтүүлгийн алба - Бээлий 20ш,5 литрийн цэвэр ус 8ш
11 119-р сургууль - 25кг цагаан будаа
12 Газрын алба 100.000 төгрөг -
13 Иргэн Г.Эрдэнэбат - 5 литрийн цэвэр ус 4ш
Хос гутал 1ш
Сироп 1 хайрцаг
Чихэр 1кг
Сүү 3 хайрцаг
Хурууны лент 1 хайрцаг
Бээлий 1 боодол
Оймс 8 хос
14 Мэргэжлийн хяналтын хэлтэс 70.000 төгрөг -
15 Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс 52.500 төгрөг -
16 Иргэн Б.Дөл, Э.Оюун 30.000 төгрөг -
17 “Голомт” цогцолбор сургууль 500гр ус 24ш
Бээлий 10ш
18 Цэцэрлэгжүүлэлтийн алба 155.000 төгрөг -
19 Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс 40.000 төгрөг 5 литрийн цэвэр ус 6ш
Бээлий 20ш
20 Худалдан авах ажиллагааны алба 40.000 төгрөг 
21 “Чандмань Налайх” ОНӨААТҮГ - 500гр цэвэр ус 300ш
Бэлэн хоол 144ш
Лаазалсан загас 100ш
22 “Налайхын Дулааны станц” ТӨХК - Галын цохиур 10ш
Гаапуу 10ш
Бээлий 100ш
Маск 100ш
23 Татварын хэлтэс 40.000 төгрөг -
24 151-р цэцэрлэг - 25кг гурил
25 152-р цэцэрлэг 50.000 төгрөг *
26 23-р цэцэрлэг - 500гр цэвэр ус 60ш
27 123-р цэцэрлэг - Хүрз 4ш
Жоотуу 4ш
Бээлий 20ш
28 208-р цэцэрлэг 50.000 төгрөг -
29 153-р цэцэрлэг 50.000 төгрөг -
30 1-р хороо 60.000 төгрөг -
31 6-р хороо 64.000 төгрөг -
32 3-р хороо 500гр цэвэр ус 40ш 
Контек 50ш
33 7-р хорооны ИНХ-ын дарга 20.000 төгрөг -
34 6-р хорооны ИНХ-ын дарга 20.000 төгрөг -
35 Соёл урлагийн ордон 120.000 төгрөг -
36 7-р хороо 130,000 төгрөг Бээлий 37ш
Нойтон салфетка 1ш
1,5 литрийн цэвэр ус 52ш
5 литрийн 1ш
500гр 20 ширхэг
00 цаас 2ш
Боорцог 20 уут
Печень 3ш
37 Эрдмийн-Оргил цогцолбор сургууль 50,000 төгрөг -
38 “Номбул-Эрдэнэ” ХХК Хүрз 10ш
Бээлий 60ш
Тамхи 130ш
Нийт 1.941.080 төгрөг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

 

 

 

 

 

 

хандивын жагсаалт

 

хандивын жагсаалт 2