2017 оны 7-р сарын 16-ны Ням гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 237 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 164 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 15 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтсэн. Үүнээс 5 нь бага насны хүүхэд байсан.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5 осол, мөргөлдсөн 6 осол, онхолдсон 1 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

Тухайлбал:

  1. ХУД-ийн нутаг Морингийн давааны замд амины H.Fit маркийн автомашин онхолдож зорчигч 18 настай И, 19 настай Ч, 19 настай Н нарын 3 хүн гэмтсэн.
  2. СРД-ийн нутаг Партизаны сангийн аж ахуйн замд амины T.Landcruiser маркийн автомашинаас зорчигч 53 настай О унаж амь нас нь хохирсон.
  3. СХД-ийн нутаг Баянхошууны тойрог дээр Beiben маркийн ачааны автомашинаас ачиж явсан контейнер унаж тухайн замд зорчиж явсан T.Pruis-10, T.Pruis-11 маркийн автомашинууд дээр унаж зорчигч 36 настай М, 36 настай Б, 3 настай Б, 7 сартай Г нарын 5 хүн гэмтэж одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэргийг тус тус шалгаж байна.

Амралт, зугаалгын улиралд Улаанбаатар хотоос гадагш чиглэсэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэгтэй холбоотой орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол ихээр нэмэгдэж байна. Тухайлбал: 2017 оны эхний хагас жилийн байдлаар Улсын хэмжээнд ТХХАБАЖЭГХ 771 бүтгэгдэж, зам тээврийн ослоор 181 хүний амь нас хохирсны 149 нь буюу 82 хувь нь орон нутгийн замд, зөвхөн 6 дугаар сард гэхэд орон нутгийн замд 23 хүн зам тээврийн ослоор амь нас нь хохироод байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь нас нь хохирсон хүний тоо 30,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иймд баяр наадмын болон бүх нийтийн амралтын өдрүүдэд орон нутагт гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн турш хяналт шалгалт хийж ажилласанаар орон нутагт амь нас нь хохирсон хүний тоо 40 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. 

Иймд нэн ялангуяа амралтын улирал, ой, тахилга, баяр наадмуудтай холбоотойгоор Улаанбаатар хотоос гадагш автомашинтай зорчих дотоодын аялагчдын тоо үлэмж нэмэгдэж орон нутагт хөдөлгөөний ачаалал нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа тул орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн гарах хор хохиролыг хүн бүр ухамсарлаж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.