Бүсгүйчүүд зарим талаараа нэлээд сонин зантай. Шулуун үстэй хүүхнүүд буржгар, харин буржгар үстэй нь шулуун үстэй болохыг мөрөөддөг. Байгалиас заяасан хөхөндөө ч тэд ингэж ханддаг. Олны танил бүсгүйчүүдийн дийлэнх нь хөхөө томруулах мэс засалд ордог байхад дараах одод эсрэгээрээ хөхөө жижгэрүүлэх мас засалд оржээ.

Дрю Бэрримор

Жүжигчин Дрю Бэрримор хөхөө жижгэрүүлэх болсон талаараа “Жижигхэн хөхтэй байх нь илүү амар. Том зүйлийг биедээ авч явах нь сэтгэлзүйн хүнд ачаа байдгийн адил том хөх тээртэй байдаг. Эрчүүдэд том хөхтэй хүүхэн таалагддаг байх л даа. Магадгүй тэд намайг хөхөө жижгэрүүллээ гэж шоолж байгаа байх” гэж ярьжээ.  

 

Кристина Ричи

Жүжигчин Кристина Ричи бас л жижиг хөхтэй болохыг мөрөөддөг байжээ. Одод силикон сонирхох болсон тэр үед Кристина хөхөө жижгэрүүлжээ. “Эрчүүд одоо л миний нүүр рүү эгцлэн хардаг боллоо. Өмнө нь тэдний харц шууд цээжин дээр минь тусахад эвгүй байдаг байсан” гэж жүжигчин бүсгүй ярьсан байдаг.

 

Куин Латифа

 

Жүжигчин, рэппэр Куин Латифа том хөхтэй байхдаа ямар хүнд ачаа үүрч явснаа ярьсан байдаг. Түүний нуруу өвдөж, хөх нь их хүнд учир мөрийг нь хөхний даруулганы резин хэрчих шахдаг байжээ. Энэ бүгдийг тэсч чадахгүй болсон жүжигчин хөхөө жижгэрүүлэх мэс засалд оржээ.

 

Ариэл Уинтер

18 настай Ариэл Уинтер урьд нь том хөхтэй байв. Ямар гоё юм бэ гэж олон бүсгүй бодох байсан биз ээ. Гэвч Ариэлийг энэ нь зовоосон аж. Нуруу нь өвдөж, таарах хувцас олохоо больсон бүсгүй мэс заслын эмнэлгийг зорьжээ. Тэрбээр хөхөө хоёр размераар багасгасан байна.

 

Симона Халеп

 

Румыний теннисисчин Симона Халеп спортын амжилтаараа ид гайхагдаж байхдаа хөхөө жижгэрүүлэх мэс засалд оржээ. “Хэрвээ теннисчин байгаагүй бол том хөхтэй байх нь сайн л хэрэг” гэж тамирчин бүсгүй хэлсэн удаатай.

Женнифер Коннелли

Эротик хэсэгтэй кинонд ажиггүй нүцгэлж байсан Женнифер Коннелли гэнэт турж, хөх нь ч жижгэрчээ. Бүсгүй хөхөө жижгэрүүлсэн гэж яриагүй байгаа ч “Balenciaga” брэндийн нүүр царай болсон түүнийг хувцсандаа тохирохын тулд хөхөө жижгэрүүлэх мэс засал хийлгэсэн гэж фэнүүд нь харддаг.