Дэлхий даяар сая сая үзэгчтэй, кино ертөнцийг байлдан дагуулж буй зохиолч Жорж Мартины “Гал ба мөсний дуулал” зохиолоос сэдэвлэн бүтээсэн Game of Thrones цуврал киноны 7-р улирлын эхний анги өчигдөр дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. 
 

Найруулагч Дэвид Бэниоф болон Д.Б.Уэйсс нарын тус бүтээл нь HBO телевизийн шилдэг цуврал кинонуудын нэг юм. 


Гадаадад төдийгүй Монголд ч хүрээгээ тэлж буй “Хаадын тоглоом” киноноос цус урссан ширүүн дайн, тэмцэл, өшөө авалт, урвалт гэх мэт амьдралын олон ээдрээт зүйлийг харж болно.  Гэвч эдгээрийн хажуугаар хайр дурлалын агуу хүчийг уран төгс байдлаар кинонд харуулж чаддаг нь уг бүтээл “Дэлхийн шилдэг”-т тооцогдоход нөлөөлсөн ч байж болох юм. 
 

Ингээд “Хаадын тоглоом” киноны хайр дурлалын хэсгүүдээс хамгийн сайн ба муу хосуудын жагсаалтыг сонирхолтой байдлаар танд хүргэхээр бэлтгэлээ.  

 

Хамгийн шилдэг 9 хос: 
 

1. Жон Снөү ба Игритт
 

Хаа ч очсон бутач хэмээн дуудуулдаг Нэт Старкийн дагавар хүү Жон Снөү зэрлэг овгийн Игритт хэмээх бүсгүйд дурласнаар киноны үйл явдал улам сонирхолтой болдог. Жон Снөү-ийн дүрд тоглосон жүжигчин Кит Харингтон болон Игриттийн дүрд тоглосон Рөүз Лесли нар бодит амьдрал дээрээ ч хосууд юм. Иймд Bazaar сэтгүүл тэднийг Game Of Thrones-ийн түүхэн дэх хамгийн шилдэг хосуудын тэргүүн эгнээнд багтаажээ. 

jon snow ygritte зурган илэрцүүд
 

2. Саарал өт ба Миссандей

Хатны үнэнч туслах болох Миссандей, Саарал өтөд хэл ярианы хичээл зааж эхэлснээр бие биедээ татагддаг.  Боол гаралтай энгийн эгэл жирийн хүмүүс ч мөн хайрлаж, дурлаж болдогийн тод жишээг тэднээр төлөөлүүлжээ.

Grey Worm & Missandei зурган илэрцүүд
 

3. Сэм ба Гилли 
 

Шөнийн харуулын тангаргаа зөрчин байж эцгээсээ хүүхэд олсон Гиллиг хайрлаж чадах хүн ганц Сэм л байх. Цагаан үхдэлийг алж, Гиллид яаж уншихийг зааж, хүүг нь өөрийн хүүхэд мэт хайрлаж, хаа ч явсан газраа тэднийг хамгаалж явдаг Сэмийн хамгийн чухал зан чанарыг үүнээс олж харж болох юм. 

Gilly & Sam зурган илэрцүүд
 

4. Роб Старк ба Талиса Старк
 

Game of Thrones кинонд өгүүлэх хамгийн чухал зүйл бол “Итгэлцэл” юм. Үүнийг зөрчвөл юу болдогийг Роб Старкын гашуун үхлээс харж болох юм. Энгийн нэгэн сувилагч бүсгүйд хайр сэтгэлтэй болж хааны тангаргаа зөрчсөн Роб сэтгэл зүрхээ дагаснаар ямар аймшигт зүйл авчирдагыг кинонд “Улаан хурим” хэмээн нэрлэдэг. 

rob talissa зурган илэрцүүд
 

5. Тристэйн Мартелл ба Мирсилла Баратеон
 

Хэдий эцэг эхийнхээ ятгалгаар хоорондоо суухаар болсон ч бие биедээ хайртай болж чадсан ч тэдний хайр дурлал удаан үргэлжлээгүй юм. 

Холбоотой Зураг
 

6. Лорас Тайрелл ба Ренли Баратеон
 

Уг кинонд ижил хүйстэн, бисексуал гээд ямар ч жанрын хүмүүс хайрлалцаж болдогийг дэлгэрэнгүй харуулж чадсанаараа онцлогтой. 

Loras Tyrell & Renly Baratheon зурган илэрцүүд
 

7. Нэт Старк ба Каталин Старк
 

Старк удмын хамгийн том төлөөлөл болсон тэдний гэр бүл киноны эхний улирлаас л гай зовлонгоор дүүрдэг. Тэдний хамт байх зураглал кинонд тийм ч их гараагүй атал Нэт Старк ба Каталин Старк нар Game of Thrones сонирхогчдын  хамгийн хайртай хосууд хэвээр байсаар байдаг. 

Ned & Catelyn Stark зурган илэрцүүд
 

8. Оберин Мартел ба Эллариа Сэнд

Game of Thrones киноны хамгийн секси хэсгүүдийг тэд чимдэг. Гэвч Доорны ханхүүгийн үхэл Эллариагийн хувьд хар дарсан зүүд болон хувирсан төдийгүй хаан ширээний хамгийн нөлөө бүхий тоглогчдийн нэг болгоход хүргэнэ.

Oberyn Martell & Ellaria Sand зурган илэрцүүд
 

9. Тормунд ба Бриэннэ

Зэрлэг залуу том биетэй эмэгтэйд дурлаж болох ч том биетэй эмэгтэй хайр дурлалаа түүнд зориулах болов уу? Киноны хайр дурлалын хэсгүүдээс хамгийн хөгжилтэй хэсэг нь Тормунд ба Бриэннэ нар юм. 

Tormund Giantsbane & Brienne of Tarth зурган илэрцүүд



Х.Нэргүй

Эх сурвалж: Zuv.mn