“Хаан ширээний тоглоом”-ийн шинэ бүлгийн нээлт HBO-ийн түүхэнд рекорд тогтоолоо.

“Хаан ширээний тоглоом” цувралын шинэ бүлгийн нээлт HBO сувгийн албан ёсны вебсайтыг уналтад оруулснаасаа илүү шуугиан тарьжээ. CNN- ий мэдээлэлж буйгаар шинэ бүлгийн эхний анги болох “Dragonstone” HBO ийн түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй нээлтийн үзвэр болсон байна.

Нийт 16,1 сая үзэгчтэй байсан нь түрүү жилийн  дөрөвдүгээр сард нээсэн зургадугаар бүлгийн нээлтийн үзвэрээс 50 гаруй хувиар илүү байгаа юм. HBO ийн хэвлэлд мэдэгдэж буйгаар “Хаан ширээний тоглоомын” бүтэн сайны шөнийн нээлтийн үзвэр кабелийн телевиз шууд дамжуулж эхэлдэг болсон цагаас хойших нэгэн дор хамгийн олон үзэгчтэй байсан үеийг бий болгосон аж.