Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байна.

2017 оны 07 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Говийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 24-26 хэм дулаан байна.