Хятадын төдийгүй холливуудын хамгийн үзэсгэлэнтэй, авъяаслаг жүжигчний нэг Angela Yeung Wing нь  1989 оны 2 сарын 28 нд Шанхай хотод төржээ. Хятадын жүжигчин, дуучин, загвар өмсөгч бөгөөд гоо үзэсгэлэн, авъяас чадвараараа өмнөх үеийн жүжигчид, загвар өмсөгчдийг бут цохин гарч ирсэн билээ. Түүний нэрийг англиар Angela , сургуулийн найзууд нь baby хэмээн дууддаг бөгөөд энэхүү нэрний нийлэмжээр Angelababy хэмээх тайзны нэрээ өгчээ.  





Түүний аав нь Хятад, Германы эрлийз. Тиймээс Angelababy Герман цус холилдсон тул тун үзэсгэлэнтэй царайтай жүжигчин. Түүний аав нь Шанхайд загварын бизнес эрхэлдэг байсан бөгөөд бага байхаасаа л хувцас загвар зохион бүтээх сонирхолтой байжээ. Нэгэн ярилцлагандаа "Би бага байхдаа аавынхаа дэлгүүрт ороод шинэ, шинэ хувцас өмсөж үзээд л, ямар хувцас надад илүү зохих бол гэж боддог байлаа. Энэ дурсамж минь үнэхээр сайхан, хөгжилтэй санагддаг" хэмээн ярьсан байна. 

Angelababy 13 настайдаа Хонг Конг руу нүүж, 14 настай байхдаа "Style International Management" - тай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна. Мандарин, Кантон, Хятад, Англи хэлээр ярьдаг.  





2007 онд "Trival Matters" хэмээх кинонд 5 минутын дүр анх удаа бүтээж байжээ. Клип болон киноны богино хэсэг, туслах дүрүүдэд олон удаа тоглож байсан. 2011 онд  "Love You You " киноны гол дүрд тоглож, тухайн үедээ кино жагсаалтыг тэргүүлж байсан юм. Энэхүү киноны  "Bottom of the Heart"  дууг дуучин JJ Lin titled - тэй  хамтран дуулсанаар дуулах авъяасаа олон нийтэд таниулж чадсан билээ. 

13 дахь удаагийн "Chinese Film Media Awards" - аас "хамгийн эрэлттэй, өсөж буй жүжигчин" шагналыг хүртэж байв. Дараа нь гэмт хэргийн сэдэвтэй "Rise of the Sea Dragon (2013) кинонд тоглож, 21 дэхь удаагийн "Beijing College Student Film Festival" - аас хамгийн олонд танигдсан алдартай жүжигчнээр түүнийг нэрлэжээ.2014 онд "Hurry Up, Brother" хэмээх Солонгосын нэвтрүүлэгт оролцож эхэлснээр Солонгос болон Хятадад илүү сайн танигдаж эхэлсэн юм.  Тухайн ондоо "Forbes China"  сэтгүүлд 41 сая юан (US$6,604,000) - ын ашгаар 12 байранд бичигдэж байлаа. 2015 оноос Хятад үндэстний нүүр царай төдийгүй, телевизийн хөтлөгчөөр ажиллах болжээ. 

Тэрээр холливуудад эрэлттэй ази жүжигчдийн нэг мөнөөс мөн. Холливуудын "Hitman: Agent 47" , дараа нь  Mojin: The Lost Legend  хэмээх дэлхийн хэмжээний кинонд тоглосон бөгөөд "The Lost Legend" кино 27.1 сая ам.доллараар Хятадад ашиг орлогоороо тэргүүлж байсан юм.  Mojin: The Lost Legend. киноны дүрээрээ  Hundred Flowers Award - аас "шилдэг туслах жүжигчин" шагналыг хүртсэн билээ. Тухайн жилээ "Love Yunge" хэмээх анхныхаа цуврал кинонд тоглосон бол 2016 онд холливуудын шинжлэх ухаан, уран зөгнөлт "Independence Day: Resurgence" кинонд дүр бүтээжээ. 2017 онд "General and I" хэмээх түүхэн кинонд Wallace Chung - тай хамтран тоглосон юм. Энэхүү кино ашиг орлого өндөртэй ажиллажээ. 





Харин гэрлэлтийн хувьд Хятадын жүжигчин Хуан Сяоминтэй гэр бүл болсон бөгөөд нөхөртэйгээ ахлах сургуульд байхаасаа хамт сурч байсан юм. Тэд 6 жилийн турш үерхсэн бөгөөд 2014 онд олон нийтэд тэдний харьцаа ил болсон юм. 2015 онд хуримаа хийж Хятадын түүхэнд хамгийн өндөр өртгөөр хуримын ёслол хийсэн хос болжээ.  Тэдний хурим 31 сая доллараар үнэлэгдэж байв. 





2016 оны 10 сард түүнийг жирэмсэн болсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн бөгөөд 2017 оны 1 сард анхны хүүхдээ өлгийдөн аваад байгаа билээ. Одоо тэрээр нэгн хүүгийн ээж болжээ.






Ази төдийгүй холливуудын кино ертөнцийн од Angelababy - ын үзэсгэлэнт зургуудаас хүргэж байна 



















Эх сурвалж: Emegteichuud.mn