Шинэ жилийг санагдуулам ая болон дуунууд анх удаа хөгжмийн найруулагч, төгөлдөр хуурч Б.Анарын найруулснаар  эгшиглэх гэж байна.

"Christmas night шинэ жилийн  хөгжмийн тоглолтонд Монгол Улсын Филармоний Симфони найрал хөгжим, Баян Монгол Жааз найрал хөгжим, Монголын Хүүхдийн Ордны найрал дуучид, дуучин Н.Наранбаатар, А.Хишигдалай нар оролцох аж. 

Энэ л үдэш  “The polar express suite”, “Ирония судьбы или c легким паром”, “Beauty and the Beast”, “Let it snow”, “Carol of the bells”, “Щелкунчик”, “Jingle bells”, “Potter waltz” зэрэг бүтээлүүдийг сонсож

Тоглолт энэ сарын 19, 20-нд 19:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд болно.

Энэхүү тоглолтын тасалбар партер 25.000, бельэтаж 20.000 төгрөгөөр Тусгаар Тогтнолын Ордны касс, Улсын Филармоний кассаар худалдаалж байгаа аж.  Мөн 1905  үнэгүй хүргэнэ.

Д.Ана