Сайн байна уу? Би одоо 28-тай. Төрөөд 4 сар болж байна. Төрснөөс болсон уу эсвэл хэт ядраад тэгээд байгаа юмуу секс хийх ямар ч хүсэлгүй болсон байна.

Төрөхөөс өмнө маш их хүсдэг нөхрийгөө оролдож зүгээр байлгадаггүй байлаа. Одоо бол эсрэгээрээ болсон. Нөхөр маань надаас 10 насаар ах. Нөхөр өдөр бүр л хийхийг хүснэ би огт хүсэл төрөхгүй таашаал авахгүй тавьж чадахгүй байна.

Сүүлдээ хамт унтахаас ч дургүй хүрдэг боллоо. Саяхан секс хийхгүй гэсэн чинь уурлаад шууд л хүч хэрэглэсэн. Ер нь нэг иймэрхүү байгаа. Сүүлийн үед өөр хүнтэй болоосой ч гэж боддог боллоо. Би ч хэлсэн чи өөр хүнтэй бол би чамтай унтахаас дургүй хүрч байна гээд. Тэгсэн би хэзээ ч тэгж чадахгүй гэнэ. Яавал эргээд хэвэндээ орох болоо. Одоо секс бодохоос дургүй хүрээд байх юм. Төрсний дараа над шиг ийм байдалд орж байсан эмэгтэй байна уу?