МАН-ын гишүүд  Тусгаар тогтнолын үүдэнд суулт хийж байна. Тэд энэ удаад шаардлагынхаа хариуг авахаар сууж байгаа юм. Бид энэ үеэр МАН-ын гишүүн Л.Атараас цөөн зүйл тодрууллаа. 

- Дахин суулт зарлах болсон шалтгаан? 

- Бид өнөөдөр шаардлагынхаа хариуг авахаар ирээд байна. Нэг хүн шаардлагынхаа хариуг авахгүйгээр намынхаа төлөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн хүмүүс болохоор бөөнөөрөө авахаар ирээд байна. Шаардлагын хариуг өгнө байх гэж бодоод улаан малгайтнууд нь ирээд сууж байна. 

-Хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол суулт үргэлжлэх үү? 

- Нэгд, шаардлагын хариуг өгнө гэж бодож байгаа. 

Хоёрт,  бид ухрахгүй, өшөө тэмцэх болно. 

- Та бүхний дунд 60 тэрбумын Ганбаатар байна гэсэн? 

- Харин ийм ташаа мэдээлэл яваад байгаа. Бидний дунд байгаа Ганбаатар нь Мягмаржавын Ганбаатар. 60 тэрбумын бичлэгт байгаа Ганбаатар нь А.Ганбаатар.  Хоёр өөр Ганбаатар. Нэгдэж ажил хийж байгаа хүмүүс рүү   ийм зүйл орж ирэх нь тодорхой л доо.