Холливудын алдартай жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал 2004 онд манай улсад зочилж Монголын уран бүтээлчидтэй Чингис хааны тухай кино хийхээр ирж байсныг та бүхэн санаж байгаа байгаа биз ээ. Тухайн үед Монголын гоо үзэмж төгөлдөр охидыг киноны дүрд тоглуулахаар шалгаж мисс, загвар өмсөгч гээд олон охид үндэсний дээл хувцасаар гоёж Сигалын нүдэнд өртөхийг хүсч байсан гэдэг.

Тэгвэл Холливудын Стивен Сигал япон, англи хэлээр чөлөөтэй ярьдаг монгол бүжиг, орчин үеийн бүжгийг мэргэжлийн түвшинд бүжиглэдэг, уран гоо бие бялдартай, залуу охиныг өөрийн продюссороор ажиллах хүсэлт тавиад буцсан.

Жирийн нэг Монгол айлын охин Б.Эрдэнэтуяа Холливудын од Стивен Сигалтай киноны продюссороор олон ажил хамтран ажиллаж эцэстээ үнэнч, итгэлтэй, боловсрол, мэдлэгтэй Халх Монголын охиныг эхнэрээ болгох санал тавьж гэрлэсэн юм. Стивен Сигал өөрийгөө Монгол гаралтай хэмээн үздэг бөгөөд Монголчуудад нэлээд элэгтэй нэгэн.

Харин түүний гэргий болох Б.Эрдэнэтуяаг холливудын одтой дэр нэгтгэсэнд азтай гэх нэгэн байхад бас дургүйцэх нэг нь ч байсан нууц биш. Тэрбээр Б.Эрдэнэтуяаг Стивен Сигалтай дотно холбоотой болох үед ид од болж, "монгол Чан Ву" хэмээх хоч зүүгээд байсан хөтлөгч Э.Гантулгын сэтгэлийг шархлуулан, харийн эрийг дагаж одсон хэмээн буруутгадаг хүн цөөнгүй.

Тэгвэл энэ талаараа саяхан нэгэн хэвлэлд тайлбар хийжээ. Тэрбээр "Би Э.Гантулгаас салаад дөрвөн жил болсны дараа одоогийн нөхөртэйгөө учирсан" гэжээ.

Д.Ана