Ирэх сарын 24-25 нд Киргиз улсад цоохор ирвэсийг хамгаалах дээд хэмжээний уулзалт болохоор товлогдсон. Тэгвэл уг уулзалтад  манай төрийн өндөрлөгүүдийг ирж, оролцохыг урьсан байна. Тодруулбал, Киргиз улсын Бишкек хотноо болох тус уулзалтанд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нарыг уулзалтад оролцохыг Киргиз улсаас урьжээ.

Киргизийн Ерөнхийлөгчийн ивээл дор болох дээд хэмжээний уулзалтаар цоохор ирвэсийг хамгаалах төсөл хэрэгжүүлж, хууль бус агнуурын золиос болон тоо толгой нь цөөрсөөр байгаа энэ амьтныг хамгаалахад дэлхий нийтийг анхаарлын хандуулахыг зорьж байгаа юм байна.