Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга олонхийн санал авч Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Харин шинэ ерөнхийлөгч маань өөрийн ажлын албыг бүрдүүлж эхлээд байгаа юм. Ямартаа ч хамгийн анхны зарилгаараа Ерөнхийлөгчийн тамгийн газрын даргаар З.Энхболдыг томилсон бол Н.Алтанхуягийг Улс төрийн бодлогын зөвлөхөөрөө сонгоод байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн ажлын албанд нийтдээ 50 гаруй албан тушаал байдаг бөгөөд эдгээрийн 10 гаруй нь төрийн жинхэнэ албан хаагч аж. Мөн дээрх албан тушаалуудад 600 гаруй хүний нэр яригдаж, өрсөлдөж байгаа гэдгийг ойрын эх сурвалж мэдээлж байгаа юм.

http://ardchilal.mn/17473.html