Үүний унших тэр мөчийн мэндийг хүргэе. Өөрт тохиолдсон явдлаа бичье дээ өнөөдөр.

Тоглоомын төв дотор хүүхдээ тоглуулж яваад нэг бүсгүйтэй танилцлаа. Сайхан царай зүстэй, бие бялдартай эмэгтэй байна. Ойр зуурын юм ярьсхийж байтал дэгдээхэй шиг жаахан охин нь хүрч ирэв. Цамцаа нимгэлүүлэх гэсэн тэр жаргалтай охиныг хараад шооконд орчихов. Нүд нь давхрааны шинэхэн оёдолтой байв. 3-4-хөн настай амьтныг яаж байгаа юм бэ.
-Хүүе танай охины нүд яачихаа вэ гэвэл тэр бүсгүй жаахан сандарч
-Энэ нэг юм манай нөхрийг дууриагаад бүлцийсэн домбогор юм төрчихсөн юм, тэгээд найздаа аваачаад үзүүлсэн чинь Багад нь хийлгэсэн давхраа гоё болдог гээд. Гоё зохиж уу гэж авдаг байгаа.
-Үгүй чи яаж байгаа юм бэ, нөхөр чинь зөвшөөрсөн юм уу гэвэл царай нь хувисхийн
-Ирэхээрээ уурлах л байх. Гэхдээ бүх насаараа бүлцгэр, унжуу нүдийг нь харж явалтай биш дээ гэж шилбэлзэв. Уур минь хүрээд тэр өөрийнх нь хиймэл шонтон хамар, шазайтлаа татуулсан нүүр лүү буулгаад хаячихгүй гэсэндээ байж цөхөж суухуй миний хүүхэд гүйгээд ирлээ.

Эрхээрээ хатаж гүйцээд цагаасаа өмнө явах гэж байгаа нь тэр. Муу охиныг минь хараад тэр хүүхний силиконтой уруул шазвалзаад байх шиг болохоор нь гэнэт тэсэрч
-Яасан "их засвар"-тай харагдаж байна уу, би энэ хүүхдийг өөртөө гоё харагдуулах гэж төрүүлээгүй юмаа, эрүүл саруул хүн болог л гэж төрүүлсэн юм гэж чангаар хэлж орхив. Тэр эмэгтэй эргэн тойрны хүмүүсээс зовсон уу
-Үгүй эгчээ. Хүн хүний санаа өөр ш дээ гэж шивнэхэд нь бүр шатаж
-Тийм хөөрхөн амьтны нүдэнд мэс хүргүүлж байдаг ямар махан толгойт вэ чи. Ногоон нүдтэй төрсөн бол яахав. Мөнгөний төлөө төрсөн нэг эмчийн оронцогоор будаг хийлгүүлэх үү. Солиорох мөрөөрөө солиорч өөрийнхөө нүүрийг өвчүүлээрэй хөөе гэчихээд тэндээс уурандаа салгалж орхисон амьтан гарч билээ.
Тэр муу охиныг бодохоор одоо хүртэл хуруу чичирч байна. Ээждээ загнуулаад мэс заслын ширээн дээр гарч байгаа нь, хутга бариад 3-4-хөн настай хүүхдийн нүд рүү дайрч байгаа эмчинцэр, хачин хөөрхөн хувцас аваад өгөх мөнгөөрөө хүүхдийнхээ цусыг урсгаж байгаа эх болмор. Ерөөсөө уур хүрээд байнаа.....

/Энэ бичвэрийг тэр хиймэл зүрхтэй хүүхэнд хүртэл түгээнэ үү/

Зохиолч Ш.Солонго