Улстөрч болгонд өөрийн гэсэн арга барил байдаг 

Н.Багабанди, С.Баяр нар нь ерөнхийдөө хүчирхийллээр асуудлыг шийдэх арга барилтай хүмүүс юм. 1998 онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгийг өөрийн хувийн өмч мэт зарцуулж, уг үйлдвэрийн хөрөнгөөр Эрдэнэт үйлдвэрийг хувьчлаж авах гэж байсан Ш.Отгонбилэгийн хэрэг илчлэгдэж, ЗГ шүүхэд шилжүүлсэн байв. Ш.Отгонбилэгийг шүүх дээр өмгөөлж байсан өмгөөлөгчид нь гэвэл хожим Е-Прокурор болсон Алтанхуяг, Ерөнхий шүүгч болсон Ганбат нар байв.

Тэр цагийн МоАХ эвслийн үүрэг гүйцэтгэгч ЗГ нь ТӨХ-оороо дамжуулан шийдвэр гаргуулж, Ш.Отгонбилэгийг Эрдэнэт Үйлдвэрийн захирлын ажлаас чөлөөлжээ. Ш.Отгонбилэг тамга тэмдэгээ авч зугтааж, Н.Багабандийн ивээлд шургасан байлаа.

Н.Багабанди, С.Баяр нар нь эрх баригч МоАХ эвсэлээс Е-сайдад нэр дэвшсэн хүмүүст Ш.Отгонбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар буцаан тавь гэсэн болзол тавин нэрийг нь буцааж байжээ. Ингэж 7 удаа буцсан хүн бол Да.Ганболд юм.

Яг тэр үед С.Зориг МоАХ эсвэлээс Е-сайдад нэр дэвшихээр яригдаж эхлэв. Энэ мэдээллийн сургаар С.Баяр С.Зоригтой олон удаа очиж уулзаж, Эрдэнэт үйлдвэрийн талаар барих байр суурийг нь сонсож, байр суурьт нь нөлөөлөх гэж оролдож байжээ.

Гэвч С.Зориг МоАХ эвслийн Эрдэнэт үйлдвэрийн талаар барьж байсан хатуу чиг шугамыг үргэлжлүүлнэ гэдгээ хэлж байжээ. Мөн энэ байр сууриасаа ухарахгүй ч гэсэн байдаг. Ингээд тэд С.Зоригийг Е-сайд болох замаас нь алж устгаж зайлуулсан бололтой юм.

Харин дараа нь тэдний тавьдаг дээрх болзлуудыг Ж.Наранцацралт бүрэн зөвшөөрсөн тул Е-сайд болсон бололтой. Үнэхээр Ж.Наранцацралт нь ТӨХ-ны дарга З.Энхболд, Д.Одхүү мэтийн хүмүүсийг ажлаас нь хусч, Бас ОХУ-ын Эрдэнэтийн 49 %-ийг хувьчилсан байдлыг хүлээн зөвшөөрч, бид танайхтай ижил нөхцөлөөр хувьчлал хийсэн тохиолдолд та нар бас зөвшөөрөх ёстой шүү гэсэн утгатай захиа бичжээ.

Эндээс харахад Ш.Отгонбилэг Н.Багабанди, С.Баяр, Ж.Наранцацралт нар Эрдэнэт үйлдвэрийн 51 %-ийг хувьчлах үйл ажилгааг хийх байжээ. Гэтэл Н.Энхбаяр Ж.Наранцацралтын ОХУ-д илгээсэн захиаг УИХ-д оруулан, түүнийг огцруулж, хамаг ажилгааг нь нураасан байна. Эндээс Н.Энхбаяр, С.Баяр, Н.Багабанди нарын хоорондох зөрчил дээд цэгтээ хүрчээ.

МоАХ эсвэлийг (1996-2000) онд Ерөнхийлөгч Н.Багабанди, С.Баяр нар зовоодог шиг зовлонг цаашид үүсгэх нь П.Жасрай, Л.Энэбиш, Н.Энхбаяр, Ч.Улаан, Ц.Нямдорж, Лүндээжанцан мэтийн МАХН-ын удирдлагад илэрхий байсан тул үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, УИХ-ын шийдвэр гаргах ирцийг ердийн олонхи болгох гэсэн МоАХ эсвэлийн саналыг дэмжин 2000-онд Үндсэн хуульд 7 өөрчлөлт оруулжээ.

С.Баяр, Н.Багабанди нар ч зүгээр суусангүй. Цэцийн дарга Жанцанд нөлөөлөх байдлаар Цэцээр хориг тавиулан гацаа үүсгэлээ. Ингээд П.Жасрай, Л.Энэбиш, Н.Энхбаяр, Ч.Улаан, Ц.Нямдорж, Лүндээжанцан нар нь С.Баяр, Н.Багабанди нартай хэлэлцэн шахсаар үндсэн хуулийн 7 өөрчлөлтийг зөвшөөрүүлжээ.

Үүндээ 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабандийг МАХН-аас дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн хөшүүргийг тэд гол хөзөр болгож байв.

Үнэхээр үндсэн хуулийн 2000-оны 7 өөрчлөлтийг С.Баяр ба Багабанди нар зөвшөөрөөгүй бол УИХ-ын дарга Л.ЭНЭБИШИЙГ МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр яригдаж байсан байна.

Энэ вариантыг С.Баяр, Н.Багабанди нар улс төрчийн хувьд мэдэрч байжээ.

Тэд Л.ЭНЭБИШ гуайг илд далд үргэлж өдөөн хатгаж, оролдож байсан гэдэг. Л.Энэбиш гуай нэгэн удаа ТВ-гээр хэлсэн үгэндээ: Би ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй ээ гэж хэлээд байхад итгэхгүй, хүнийг зүгээр байлгахгүй байвал би яс үзнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч яахав гэж хэлж байжээ.

Эндээс харахад Л.Энэбиш гуай Н.Багабанди, С.Баяр нартай ил үзэлцэхээр шийдэж байсан гэлтэй.

Л.Энэбиш Эрдэнэт үйлдвэрт мөнгө угаах буюу гадаад ба дотоодын хууль бус мөнгө эргэлдүүлж байгаа тухай ноцтой мэдээллүүд байна. Тиймээс Эрдэнэт үйлдвэрт УИХ-аас тусгай комисс томилж, шалгалт оруулна гэж мэдэгдэл хийлээ.

Энэ цаг үед Н.Багабанди, С.Баяр нар Е-прокуророор Алтанхуягийг, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ганбатыг тавьсан байсан юм. Товчоор хэлбэл Шүүх, Прокурор тэдний гарт бүрэн орсон байжээ.

Л.Энэбиш нь УИХ-ын намрын чуулганаар шийдэх ажлуудынхаа тухай баасан гаригт ажлын цагаар, хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийв.

Тэр баасан гаригийн шөнө Л.Энэбиш намын нөхөдүүдтэйгээ билльярд тоглож байсан байна. Энэ үед Н.Энхбаяр намын эв нэгдэлээ бодон хагаралыг намжаах үүднээс Л.Энэбиш гуайг Н.Багабанди, С.Баяр нартай эвлэрүүлэхийг хичээж байжээ. Ингээд тэр шөнөө Л.Энэбиш нас барсан юмаа.

Жич: УИХ-ын даргын эмч гэж байдаг бөгөөд УИХ-ын даргад эрүүл мэндийн тогтмол үзлэг хийж, гэнэтийн эрсдэлтэй өвчин байгаа эсэхийг хянаж байх үүргэтэй юм.

Уг эмч би хувиарын дагуу тогтмол үзлэгүүдийг хийж байсан. Даргын амь насанд гэнэтийн аюул учруулахаар өвчин байгаагүй гэж мэдүүлэг өгчээ.

Хожим нь энэ эмч ч бас зуурдаар амь насаа алдсан байдаг. Эндээс харахад аллага ч бас хөгжиж дэвшдэг ажээ.

1998 онд С.Зоригийн амь насыг бүдүүлэг технологиор хөнөөж байсан бол 2001 онд Л.Энэбишийг маш нууц байдлаар хөнөөсөн бололтой юм.

Тэр цагт Н.Энхбаяр МАХН-ын дотоод эв нэгдлийг бодон энэ хэргийг дарж өнгөрөөжээ.

Хожим нь үүнийхээ төлөөсөнд Л.Энэбиш гуайн хүү Э.Мөнх-Очирыг УИХ-ын гишүүн болгох байдлаар нөхвөр хийсэн бололтой. Ийм нэгэн учир битүүлэг хэрэг Монголын нэн шинэ түүхэнд гарчээ.

Хожим нь С.Баяр ОХУ-д элчин сайдаар ажиллаж байгаад Монголд иржээ. 2007 онд МАХН-ын ИХ ХУРАЛ болох гэж байлаа. Энэ үеийн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн байжээ.

М.Энхболд МАХН-ын дарга, Е-сайд болсон байсан ба Н.Энхбаярын Ц.Элбэгдоржтой 2004, 2005-онд тохирсон бүх тохироог нурааж, хувийн тоглолт хийж байсан тул Н.Энхбаяр МАХН-ы их хурал дээрээ өөрийн фракцын хүмүүсийг М.Энхболдын эсрэг турхирч байсан цаг юм.

Үнэндээ Л.Энэбиш, Н.Энхбаяр, Ч.Улаан, Ц.Нямдорж, Лүндээжанцан, Цанжид, Очирхүү мэтийн хүмүүс бол П.Жасрайн залуучууд юмаа.

П.Жасрай нь 1992-онд Е-сайд болсон үеээсээ Н.Багабанди, Даш-ёндон, Очирбат (буурал) мэтийн хүмүүстэй тэмцэлдэж, хөгшин гэж жийгдэж байжээ. Энэ үеээс л тэр эдгээр залуусыг улс төрд дэмжин оруулж ирсэн байна.

2007 оны үед П.Жасрайн бүлэг дотор М.Энхболдын байр сууриас болж хагарал маягийн юм үүсч, дотооддоо тэмцэлдэх болжээ.

2007 оны МАХН-ын их хурлын үеэр П.Жасрай голлох лидер хэвээр байв. Товчоор П.Жасрай энэ залуучуудаа цуглуулан уулзаж, асуудлыг зохицуулж чадах цорын ганц хүн нь байжээ. Гэвч яг энэ хурлын үеээр П.Жасрай мөн л гэнэт нас баржээ.

Ингээд П.Жасрайн бүлэг гэх түүний улс төрд оруулсан залуучууд хоорондоо ил далд хагаралдаж, эвлэлдэх ямар ч боломж гарсангүй.

Уг их Хурлаар М.Энхболдыг МАХН-ын даргаас хусч, С.Баяр МАХН-ы дарга болов. Энэ нь П.Жасрайн тэргүүлдэг бүлгээс Н.Багабандийн тэргүүлдэг бүлэгт МАХН-ын удирдлага шилжилж байгаа эргэлтийн цэг юм.

 

Үргэлжлэлийг эндээс