Францын ерөнхийлөгч болоод удаагүй байгаа 39 настай Эммануэл Макрон өөрөөсөө 24 насаар эгч эмэгтэйтэй амьдралаа холбосон нь олон хүний эгдүүцлийг хүргэж байсан ч тэдний насны зөрүү ихтэй ч гайхамшигт хайрын түүх олонд хүрснээр тэд хамгийн сайхан хосуудын нэг болсон. Тэгвэл энэ удаад насны зөрүүтэй ч одоог хүртэл аз жаргалаар дүүрэн амьдарч байгаа хосуудыг танилцуулъя. 

Шерл Көүл ба Лиам Пайн. Тэд X factor шоуны үеэр анх бие биетэйгээ танилцжээ. Лиам тус шоуны оролцогч байсан бол Шерл шүүгчээр ажиллаж байсан юм. Лиам шоунд оролцох үедээ 14 настай хүү байжээ. Тэд энэ оны 3 сард анхны хүүхдээ өлгийдөн авсан. 

Эх сурвалж: Emegteichuud.mn

 

Адам Левин ба Бехати Принслүү. Тэдний насны зөрүү 10. Хосууд 2012 онд танилцаж 2014 онд хуримаа хийсэн. Тэд нэг охинтой. 

 

 

Райн Рейнолдс ба Блейк Лайвли. Тэдний насны зөрүү 11. Холливүүдийн сайхан хосууд хайр хүргэм хоёр охинтой. 

 

 

Бредли Күүпер ба Ирина Шейк. Бредли 42, Ирина 31 настай. Тэдний охин удахгүй нэг нас хүрнэ. 

 

 

Бионсей ба Жей-З. Хосууд анх болзож эхлэх үед дуучин эмэгтэй өсвөр насны охин байсан гэдэг. Тэд з хүүхэдтэй. 

 

 

Меган Фокс ба Брайн Остин Грийн. Тэд Меганыг 18 настай байхад танилцаж байжээ. Харин Брайн тэр үед 30 настай байв. Тэд 2010 онд хуримаа хийсэн. 

 

 

Мэттью Макконахей ба Камила Алвес. Тэд 2006 онд танилцаж улмаар 2012 онд гэрлэлтээ батлуулсан байна. Хосууд 13 насны зөрүүтэй. 

 

 

Эллэн ба түүний эхнэр Поршиа дэ Росси. Алдарт хөтлөгч Эллэн 59 настай бол Росси одоо 44 настай. Тэд хамгийн алдартай ижил хүйстэн хосуудын нэг. 

 

 

Рөүси Хатингтон ба Жейсон Статам. Энэ жил Жейсон 50 нас хүрсэн бол түүний эхнэр 30 нас хүрсэн аж. 2010 оноос хойш болзож эхэлсэн тэд энэ жил анхны хүүхдээ өлгийдөн авсан.