Саятан эр Жанлука Ваки “Бүжигчин саятан” гэдэг нэрээрээ цахим сүлжээнд алдаршсан билээ. Мань хүн саяхан эхнэрээсээ салсан бөгөөд 23 настай загвар өмсөгч бүсгүйтэй дотноссон байна. Жанлука 2015 оны Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнээс дэд байрын шагналыг хүртсэн Аряадна Гутьеррестэй үерхэх болжээ. Саяхан тэд хамтдаа амарсан бөгөөд бүсгүй зургуудаа инстаграм дээрээ байршуулсан аж. Өдгөө тэд Колумбид амарч байгаа гэнэ. 49 настай саятан эр Жанлука Ваки ийнхүү гоо бүсгүйгээр гангарах болов. 

PAPARATSI.MN