Бид анагаах ухаан шинэ шатанд гарч, хурдацтайгаар хөгжиж буй гайхалтай цаг үед амьдарч байна. Тиймдээ ч бид орчин үеийн анагаах ухааныхаа гайхамшгийг тэр бүр ухаарахгүй байна. Хэрвээ биднээс хэн нэгэн нь анагаах ухаан хөгжөөгүй, эмч нар хүний биеийн талаар тийм ч ихийг мэдэхгүй өнгөрсөн үед амьдарч байсан бол өдгөөгийн анагаах ухааны хөгжлийг гайхан шагширч, алхам тутамд нь гайхамшигтай санагдах байсан биз. Ингээд өнгөрсөн үеийн анагаах ухааны аймар бас гайхам 18 зургийг хүргэж байна.

  1. Сэтгэцийн эмнэлгийн өвчтөнүүдийг нойтон бүтээлгэнд ороож тайшруулж байна
  2. 1918 он, рентген зурагчны хувцас
  3. 1925 он, өвлийн улиралд хүүхдүүдийг рахит өвчнөөс сэргийлэхийн тулд хийж байсан хэт ягаан туяаны гэрлийн эмчилгээ
  4. 19 дүгээр зууны Америкийн эмч Льюис Сайр /1820-1900 он/-ын нурууны муруйлт засах эмчилгээ
  5. 1878 он, доктор Кларк нуруундаа асуудалтай хүмүүст зориулсан өөрийн эмчилгээний аппаратаа танилцуулжээ. Уг төхөөрөмжөө хүмүүст өдөрт хэдэн минутаас хэдэн цаг зүүлгэдэг байв
  6. 1960-аад он, зөөврийн дефибриллятор /зүрхэнд цахилгаан цохиулах аппарат/
  7. 1920 он, Физик эмчилгээ
  8. 1885 он, иймэрхүү мэс заслуудыг үргэлж мэдээ алдуулалт дор явуулдаггүй байв. Мэс заслын өмнө өвчтнүүдэд бага зэрэг эфир өгдөг байсан нь тухайн үеийн наркоз байжээ
  9. 17 дугаар зууны үед ашиглаж байсан жирэмсэн эмэгтэйн анатомийн загвар. Харин үүний гаднах хайрцаг нь авс хэлбэртэй байгаа нь нас барсан хүн дээр л зөвхөн анатомийн шинжлэх ухаан явагдаж байсныг сануулах мэт
  10. 1750-аад он, Европ. “Эх баригч” сандал
  11. 1915 он, Тэргэнцэр
  12. 1928 он, Эмчилгээний цацраг идэвхт ус
  13. 1890 он, Хиймэл хөл
  14. 1800-аад он, Хиймэл гар
  15. 1950 он, “Төмөр уушиг” төхөөрөмж. Саагийн эсрэг вакцин бий болохоос өмнө хүмүүсийг энэ төхөөрөмжинд оруулдаг байжээ
  16. 1890 он, Эмчилгээний героин /хар тамхи/. “Байер” компани худалдаанд гаргаж байжээ
  17. Кокаин /хар тамхи/-тай өвчин намдаах шахмал эм. Шүдний өвчин намдаана хэмээн сурталчилж байжээ
  18. 19 дүгээр зууны эхэн үе. Хануур хорхойнд зориулсан тусгай сав

source: ugluu.mn