Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч х

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гэрч Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 цагийн үед тусгай хувцастай 20 гаруй залуус гэнэт цонхыг нь хагалан, дээврээс нь хүн нэвтрүүлж орсон байна. Улмаар гэр бүлийнхийнх нь нүдэн дээр  зодож, шал руу бөхийлгөн гавлаад гарсан аж. Энэ төрлийн саатуулах ажиллагаа хоёр гэрчийн гэрт мөн болсон бөгөөд ар гэрийнхнийх нь гар утсыг хураан авчээ. Одоогоор гэрчүүдээс өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч байгаа бөгөөд ар гэрийнхэн нь айдаст автаад байгаа гэх мэдээлэл ирлээ. 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр саатуулагдаад буй залуусын ар гэрийнхэн АТГ-ын үүдэнд 13:00 цагаас жагсаал хийн, мэдээлэл өгөх юм байна.