Оросын олон нийтийн сүлжээ сайтад хүүхдийнхээ амь насанд аюул учруулж болзошгүй байдлаар зураг авахуулсан үл таних эцгийн зургийг байршуулснаар маш олон хүний бухимдал дургүйцлийг хүргэжээ. 

Энэхүү зурагт "Өөр өнцөгөөс хорвоо дэлхийг хар" хэмээн тайлбар бичсэн байжээ. Хүүхдээ ийм байдлаар зургийг нь авсан уг этгээдийг цагдаагийн газраас хайж байгаа гэнэ. 

Үүнээс гадна зургаан сартай хүүхдээ машины цонхоор гарган бичлэг хийж буй эцэгт нь хариуцлага тооцохоор ажиллаж байгаа гэнэ. Хэдийгээр бичлэгийг 2014 онд хийгээд өнгөрсөн үйлдэл ч гэлээ хариуцагчийг олохоор ажиллаж байгаа аж.