​Сайн байцгаана уу. Надад та бүхний чин сэтгэлийн зөвлөгөө хэрэгтэй байна туслаач. Би одоо 31 настай урьд нь гэрлэж байгаагүй хүүхэдгүй. Мэдээж найз залуу байсан л даа.

Харин саяхнаас өөрөөсөө яг 10 насаар ах залуутай танилцаад найзлаад хамт амьдраад явж байна. Энэ хүн маань өмнө нь эхнэрээсээ салж байсан гэсэн. Хүн нь маш сайн хүн. Архи уухгүй тамхи татахгүй ажилсаг амьдарлын төлөө зүтгэсэн надад маш хайртай бас халамжтай. Ер нь орчин үед ийм залуу олдоход хэцүү л гэж ойр дотныхон маань хэлдэг юм. Амьдрал нь тогтчихсон бүх юм байна энэ хүнд. Одоо эхнэр хүүхэдтэй л болох хэрэгтэй гэж өөрөө хэлдэг. Би ах байсан ч хамаагүй суучихмаар байна. Даанч энэ хүн маань үнэхээр бэлгийн сулралтай юм шиг байна. Сексийн үед үе үе буучих юм. Тэгээд сайн босдог ч гэсэн амархан буучихдаг. Хэмжээ нь ч жижигхэн талдаа. Энэ залуу одоо ийм байгаа юм чинь 10 жилийн дараа яах бол?  Би хүн нь сайн хань болохоор хүн юм чинь яадын сууя гэж бодож байгаа боловч бас айгаад байх юм.

Би залуу хүн секс гэдэг чухал биздээ? Эсвэл яг амьдралд секс тийм чухал байдаггүй тогтвортой хангалуун тайван сайн хань ижилтэй амьдрал л чухал байдымуу? Би ямар сонголт хийх ёстойгоо мэдэхгүй байна. Надад зөвлөгөө өгөөч. Баярлалаа…