Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч дайчин, шаргуу тэмцэгч Болороо бүсгүй эрүүл саруул хүмүүсээс ч илүү нийгэмдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж өөрийгөө хөгжүүлж нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л юм бүхнээс хойш суудаг байдлыг үгүй хийж бусаддаа үлгэр жишээ болж яваа бүсгүй юм. Тэрээр үүнийгээ ч баталж Tedxulaanbaatar "Айсуй Давалгаа" үйл ажиллагааны шилдэг 21 илтгэгчийн тоонд багтаж илтгэлээ тавьжээ. Түүний илтгэл хэдийн Youtube хуудсанд байршсан бөгөөд энэхүү мэдээллээрээ дамжуулан Болороогийн сэтгэл хөдлөм илтгэлийг хүргэж байна.

Энэ тухайгаа Болороо өөрийн фэйсбүүкдээ:

Ээж маань TEDx-ийн илтгэлийг маань танхимд сууж үзэж чадаагүй учраас Youtubе сувагт тавигдахыг нь надаас илүү хүлээдэг байлаа. Өдөр бүр л миний охион бичлэг нь юу болж байна, хэзээ орох нь гээд л.

Өчигдөр өглөө унтаж байхад ээж маань бичлэг чинь орчихож гээд бөөн баяр болоод намайг сэрээсэн юм. Хэдэн ч удаа үзсэн юм бүү мэд.

Охиноороо үргэлж бахархаж түүгээрээ тэжээгдэж амьдардаг хүн юм даа миний ээж.

Итгэлийг нь л алдахгүй баярлуулж амьдрах юмсан даа