БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн саваар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 10-15 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад хэсгээр 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө  Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 24-29 градус, бусад хэсгээр 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.