2017.08.14 / БИЛГИЙН ТООЛЛЫН 22 ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно Наран ургах, шингэх: 05.50-20.04 Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Уул Аргын тооллын 8 сарын 14, Сумъяа гараг. Билгийн тооллын 22 , Гоё хүүхэн одтой, харагчин тахиа өдөр.

Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.