Нас бол тоо гэдгийг олон эмэгтэйчүүд баталсаар байгаа билээ. Хэн ч харсан насыг нь эндүүрч хэлмээр  үзэсгэлэнт 13 эмэгтэйн гоо сайхны нууцаас нь хуваалцаж байна. 

Лю Елин 50 настай 




Хятадын номын санч бүсгүй бөгөөд өөрийнхөө хүүхдүүдээс ялгагдах зүйлгүй залуухан харагддаг. 

Түүний нууц нь: Тэрээр өвөл болгон нуурын усанд сэлдэг  учраас бие нь үргэлж чийрэг, жингийн илүүдэлгүй, чанга арьстай байдаг гэнэ. БНХАУ-ын Хөх мөрөн, ӨмнөдСолонгост Хан мөрөнд сэлж байсан бөгөөд 80 нас хүртлээ гоо сайхан байхыг хүсдэг бүсгүй юм. Мөн нүүрнийхээ арьсанд хамгаалах тос түрхдэг. Нүүрээ бараг буддаггүй юм байна. 

Риса Хирако 46 настай 




Японы загвар өмсөгч дуучин. Анх харсан хэн ч түүний насыг эндүүрнэ. Өдгөө 46 настай  ч  яг л 20 -той юм шиг харагддагт олон хүмүүс гайхдаг. 

Түүний нууц: Тэр зөвхөн байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн болон хоол хүнс хэрэглэдэг. Зөгийн бал, банана, шоколаданд дуртай. Ер нь японд урт наслахыг хүсвэл мах, элсэн чихэр, өөх тос хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Риса ч үүнийг чанд сахиж мөрддөг аж. 

Эрнестин Шепард 81 настай 




АНУ - ын иргэн бөгөөд дэлхийн хамгийн өндөр настай "бодибулдинг" эмэгтэй хэмээх цол хүртэж, ниннесийн номонд бичигдээд байгаа билээ.  Тэрээр одоо ч тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна. 20 настай бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлэм булчинлаг, эрүүл, чийрэг эмэгтэй юм. Дашрамд хэлэхэд Эрнестин Шепард 50 настай байхаасаа хичээллэж эхэлсэн байна. 

Түүний нууц: Тэрээр 7 хоногт 130 орчим км газар алхдаг. Өдөрт 1700 калор хэрэглэдэг. Энэхүү калорыг чанасан өндөгний цагаан, тахиа, хүнсний ногооноос авдаг. Тэрээр бясалгал хийж, цагаан хоол иддэг бөгөөд энэ бүгдийн оргилд хүрэхэд 20 жил хамт амьдарсан  халамжит нөхөр Колин нь хамгийн ихээр тусалж дэмждэг байсан гэж ярьсан байна. өндөг, арвайн гурил, тахианы цээж мах, самар зэргийг өдөр тутамдаа хэрэглэдэг бөгөөд их хэмжээний усыг уудаг аж

Мисако Мизутани 49 настай 



Тэрээр 2 хүүхдийн ээж бөгөөд өөртөө хэрхэн анхаарал тавих вэ талаар зөвлөгөөний  блогийг хөтөлдөг эмэгтэй. Түүнийг Японд "мөнхийн залуу эмэгтэй" гэж нэрлэдэг. 

Түүний нууц: Сайн унтаж амрана, эрүүл зөв хооллож, муу зуршилгүй / тамхи гэх мэт/ байх нь түүний зарчим. Мөн E витаминыг хангалттай хэрэглэдэг бөгөөд арьсандаа ч E витаминтай тос хэрэглэдэг байна. 

Кристи Бринкли 63 настай 




Кристи Бринкли бол АНУ-ын загвар, жүжигчин, гэрэл зурагчин бөгөөд 1970 оноосодоог хүртэл загвар өмсөгчийн карьераа алдаагүй амжилттай ажилласаар байгаа билээ. 

Түүний нууц: Тэрээр өглөө бүр нимбэгтэй ус, зөгийн балтай, чинжүүтэй ус уудаг бөгөөд мах идэхээс аль болох татгалздаг аж. Өдрийн хоолоо сайн идээд оройн хоолондоо улаан дарс шимдэг. Мөн өдөр болгон 100 удаа суниаж, гүйж, йогын дасгал хийдэг . 

Венди Ида 64 настай 




Венди бол хэзээ ч оройтохгүй гэдгийг харуулсан үлгэр жишээ эмэгтэйчүүдийн нэг. 40 нас хүртлээ дургүй ажлаа хийж, илүүдэл жинтэй амьдарчээ. Түүнээс хойш эрүүл зөв дадал зуршилтай болсноор өдгөө Амеркийн хамгийн алдартай дасгалжуулагч болоод төдийгүй залуухан сайхан харагддаг мундаг эмэгтэй юм. 

Түүний нууц: Уургаар баялаг хоол, жимс жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэдэг бөгөөд өдөр болгон идэвхтэй дасгал хийдэг. 

Женнифер Тилли 58 настай 




Холливуудын хамгийн сайхан хоолойтой жүжигчдийн нэг юм. Хүүхэлдэйн кинонд дуу оруулдаг бөгөөд алуурчин хүүхэлдэй "Чаки"-гийн эхнэрийн дүрд Жэннифер дуу оруулсанаар нь олон хүн мэддэг. 58 настай гэхэд түүний нүүрний арьс бараг үрчлээгүй. 

Түүний нууц: Тэрээр ямар нэгэн чухал нууц байхгүй хэмээн хэлжээ. Амьдралаас мэдэрч байгаа аз жаргал, сэтгэл зүй хагмийн их нөлөөтэй гэж боддог. Мөн мэргэжлийн покерчин бүсгүй юм. 

Кэнди Ло 42 настай 




Хон Конгийн загвар өмсөгч дуучин тэрээр олны гайхашруулсаар байгаа. Өдгөө 50 настай бөгөөд 3 хүүхдийн ээж юм. Цахим ертөнцөд хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг. 

Түүний нууц: Гоо сайхан бол удамшил гэж хэлсэн байна. Тэрээр өдөр болгон зааланд дасгал хийдэг бөгөөд өдөрт дор хаяж 40 минутыг арьс арчилгаандаа зориулдаг. 

Жаклина 47 настай 




25 настангууд ч атаархмаар Жаклина  нь өнгөлөг загварлаг хувцаслаж, олон газраар аялж байгаа зургаа тавьсанаар инстаграм хуудаснаа олон дагагчтай болжээ.. Гэвч түүний амьдралд эмгэнэлт явдал тохиолдож өнгөрсөн жил хүү нь нас баржээ. Одоо  ач, зээ хоёроо өсгөж байгаа юм. Тиймээс түүнийг инстаграмын "халуухан, загварлаг эмээ" хэмээн нэрлэдэг. 

Түүний нууц: Түүний гоо сайхны нууц одоо хир нь нууц хэвээр байна. Гэхдээ тэрээр эмэгтэй хүн аль ч насандаа гоо сайхан, тачаангуй харагдаж чадна. Нас чухал биш, өөртөө анхаарах нь хамгийн чухал гэж хэлжээ. 

Люр Сюй 42 настай 
 



Тайвань улсын загвар зохион бүтээгч бүсгүй. Анх түүний тухай мэдээлэл гарахад 20 ч хүрээгүй мэт харагдаж байсан бөгөөд 42 настай гэдгийг нь хэн ч тааварлаагүй юм. Үрчлээгүй арьс, гоо сайхан биетэй тэрээр инстаграм хуудаснаа тун алдартай. 

Түүний нууц: Хангалттай ус уудаг бөгөөд ямар нэгэн элсэн чихрийн агууламжтай ундаа, шүүс уудаггүй. Шинэхэн ногоо ихээр хэрэглэдэг. Ялангуяа хятад байцаа түлхүү иддэг бөгөөд мах бага иддэг. Өдөр бүр коллаген болон витамин C хэрэглэдэг байна. Арьсандаа хангалттай чийг өгч, ус ууж байхад арьс үрчлээтхээс айх хэрэггүй гэж тэрээр хэлжээ. 

Шэрон Сюй 36 настай 




Мөнхийн өсвөр насны охин байх хувь тавилантай мэт Шэрон Сюй. Тэрээр  Люр Сюй - ын төрсөн дүү нь юм.  Люр Сюй дүүтэйгээ авхуулсан зургаа олон нийтэд цацсан бөгөөд 36 настай гэдгийг нь мэдсэн олон хүмүүс гайхширчээ.

Түүний нуц: Эгч дүүс ижил дүрэмтэй амьдардаг аж. 


Шэрон Сюй - ын эгч   Люр Сюй - ын дүү Фэйфэй 40 настай. Эгч дүүс гэр бүлээрээ ийм залуухан сайхнаараа байдаг. Удамшилгэж энэ байх... 



Тэдний ээж 63 настай ч мөн л маш залуухан сайхан харагддаг. 

Г.Сувд

Эх сурвалж: Emegteichuud.mn