Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын төв замаар зүүн гар тийш эргэхийг хориглосон хэд хэдэн уулзварууд бий болоод байгаа билээ. 

Баруун 4 замаас зүүн 4 замын хооронд ажлын цагаар буюу оргил цагт замын хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо зам ачаалал ихтэй байдаг учраас хотын удирдлагууд дээрх арга хэмжээг авч байгаа хэмээн энэ ажлаа тайлбарласан. 

Одоохондоо уг ажлын үр дүн хараахан гараагүй байгаа ч ид хичээл сургууль орсон үед л энэ шийдвэр нь зөв байж уу буруу байж уу гэдэг нь тодорхой болох болов уу. Ямартаа ч төв замын уулзваруудаар зүүн эргэхийг хориглосноор хотын төвийн гол замын ачаалал буурсан харагдаж байлаа. Харин туслахаар эргэсэн замуудад өмнөхөө бодвол арай л ачаалалтай болж байсан юм.