Катя Дёмина 1925-12-22-нд төржээ. Асрах газарт өссөн Катя дайн эхлэхэд дөнгөж 15 настай байсан боловч насаа 2 нэмж байгаад фронтод сайн дураараа очиж эмнэлгийн сувилагч болон Сталинградын тулалдаанд оролцож хүнд шархдаж байв.

Нэгэн удаагийн тулалдаанаар эсрэг талын окопонд байсан германчууд өөрсдийнх нь эсрэг Катюша нэртэй охин тулалдаж байгааг мэдчихээд, Катюшаг гаргаад харуулаач бид буудахгүй хэмээн муухан орос хэлээр орилж олон удаа гуйсанд, нөхөд нь хориглосон боловч Катя окопноос дээш гаран зогссонд, германчууд алга ташин ,,Катюша" дууг дуулан түүнд баяр хүргэж байжээ.

1944-8-22-нд тэрээр шархадсан 17 усан цэрэгт тусламж үзүүлсэн ба германы пулемётын зотруу гранат шидэн 10 фашистыг устгаж, 12-ыг нь олзолж байжээ. Одоо Екатерина Илларионовна Дёмина 91 настай энх тунх амьдарч байна.