Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 20. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 29. Адъяа гараг. Найралт эх одтой,Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.

                          Барилдлага: Арвидах
                          Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй 
                          Суудал: 
 Огторгуй

Өдрийн наран 5 цаг 58 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.