Охин хүүхдээ гаж донтоноос ямар нэгэн аргаар хамгаалах зайлшгүй шаардлага гараад байна. Эс бөгөөс та бидний эргэн тойронд таньдаг хүн гаж донтон байх магадлал өндөр байдаг тул учир мэдэхгүй бяцхан охины амьдралд хар толбо суулгаж орхисон тохиолдол гарсныг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байна.

Хашаандаа тоглож байсан зургаан настай охин хүүхдийг оролдож бэлгийн замын халдварт өвчин тараасан хэрэг Дорноговь аймагт гарсан байна. Цэцэг цэрвүү шиг охины амьдралд хар толбо суулгасан гэмт этгээдийг Б гэдэг. Тэрбээр 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт амьдардаг ажээ. Тэгвэл энэ хэрэг охины хонгон дээр юм гарсан тул охины ээж эмнэлэгт үзүүлж байж мэдсэнээр илэрсэн байна.

С.Б нь 2016 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багийн нутагт бага насны буюу 6 настай охиныг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн бэлгийн замын халдварт “Тэмбүү” өвчтэй гэдгээ мэдсээр байж халдаасан бөгөөд энэ нь шинжилгээгээр тогтоогджээ.

Энэ тухай охин шүүхийн хэлэлцүүлэгт ийнхүү мэдүүлжээ.

“...Өнгөрсөн жилийн зун ямар ч л байсан их халуун болчихсон байсан юм намайг хашаандаа тоглож байхад нэг өдөр манай хажуу хашааны Б ах намайг хүрээд ир гэхээр нь би гүйгээд Б ах дээр очсон чинь намайг дагуулаад хашаандаа ороод амбаарынхаа тэнд байдаг төмрүүдийн ........ байсан. Тэгсэнээ ээждээ ахыгаа битгий хэлээрэй гээд иштэй чихэр өгсөн. Би энэ талаар ээжид хэлээгүй. Намайг олон удаа хашаандаа оруулж яг тэгдэг байсан тэгээд надад 2000 төгрөг өгөхөөр нь иштэй чихэр Али баба авч идсэн... Намайг цохиж зодож айлгаж байгаагүй шууд л миний өмдийг тайлчихдаг юм... Би энэ талаар хэнд ч хэлээгүй Б ах хүнд битгий хэлээрэй гээд надад иштэй чихэр, мөнгө өгдөг байсан... Өвдөөгүй...” гэж хэлжээ.

Охин өвчин авснаа мэдээгүй. Өөрт нь өвчин халдаасныг ч мэдээгүй бөгөөд гэрийнхэн нь ч мэдээгүй аж. Харин хонгон дээр нь тууралт гарсан тул гэрийнхэн нь эмнэлэгт хандаж хэрэг илэрсэн байна.

Тодруулбал 2016 оны 8 сард охин турж эцээд бэлэг эрхтэн, бөгснийх нь хавьд улаан өнгөтэй шүүсэрхэг юм туураад, их загатнаж зовиуртай байжээ. Тиймээс содатой усаар угааж, тос түрхэж гайгүй болохоор нь охиноо сургуульд нь явуулсан байна. Гэтэл 2016 оны 10 сард бүр их тууралт өгөөд байсан учраас аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд мөөгөнцөр байж магадгүй гэж эм тариа бичиж, гэрээрээ эмчилгээ хийлгэжээ. 2017 оны 3 сард бөгсөөр нь улам их юм тууралт өгөөд болохгүй болохоор нь хэд хоногийн өмнө аймгийн эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгөхөд тэмбүү өвчин туссан болохыг мэдэж энэ хэрэг илэрсэн байна.

Өдгөө хэргийн мөрлөн байцаалтын ажиллагаа дуусч шүүхэд шилжээд байгаа. Анхан шатны шүүхээс С.Б нь буруутай гэж үзсэн.

Тиймээс охид болон бага насны хүүхдээ болзошгүй эрсдэлээс сэргийлэх хэрэгтэйг эцэг эхчүүдэд анхааруулж байна.