"Super Nova" буюу "Супер шинэ од" энэ бол түүний хоч нь юм.

1982 онд Оросын бөглүү мужийн дунд зэргийн хотод ядуусын хороололд төрж өсжээ. Ээж нь эмнэлэгт асрагчаар ажилладаг. Эцэг нь багад нь хаяад явсан. Доороо 2 охин дүүтэй бөгөөд нэг дүү нь аутизм өвчны улмаас хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг байсан байна. Энэ охиныг 6 нас хүрэхэд Орос орон зах зээлийн системд шилжиж ээжийнх нь цалин 4 хүнтэй ам бүлийн талхны мөнгөнд л арай гэж хүрч байлаа. Гэтэл өвчтэй дүүд нь эм тарианы мөнгө хэрэгтэй байдаг. Иймд тэр ээж 2 дүүдээ туслахын тулд сайхан сэтгэлт хөрш өвгөнөөс ээжийнхээ зээллэсэн 100 рублээр 30 кг хатаасан жимс худалдан авч зах дээр -20 градусын хүйтэнд өглөөний 8 цагаас оройн 20 цаг хүртэл ширхэглэн зараад өвчтэй дүүгийнхээ 14 хоног уух эмний мөнгийг анх олсон байна. Хэдийгээр өөрийн хүчээр мөнгө олж байсан боловч тэрээр дүүгээ бодоод зарж байсан жимснээсээ амсч чаддаггүй байсан гэдэг. Тэрээр дотор нь зарах жижиг бараа хийсэн 30 кг жинтэй энэ хайрцагаа 17 нас хүртэлээ 11 жил 
зах гэр хоёрын хооронд үүрсэн юм. 17 насандаа Парисд загвар өмсөхөөр уригджээ.19 нас хүрхэд нь Guerlain, Givenchy, Prada, Calvin Klein, Louis Vuitton, Chanel, Gucci, Nina Ricci, Versace, Yves Saint Laurent, L'Oréal, H&M, David Yurman, Marc Jacobs, Stella McCartney, Diane von Fürstenberg, Hugo Boss, Miss Sixty, Stuart Weitzman, Etam зэрэг компаниад түүгээр загвараа өмсүүлэх гэж алалцаж эхэллээ.Нэг жилийн дотор загварын 400 гаруй шоунд уригдаж алхав. Загварын ертөнцийн Vogue; W; Numéro; i-D; Marie Claire; GQ; Elle; Allure; Glamour; Pop; Love; Cosmopolitan; Harper's Bazaar; L'Officiel; Grazia; Esquire; Tatler; Hello!, Porter and Interview.зэрэг гял цал сэтгүүлүүдийн нүүрэн дээр зураг нь залрах болжээ. Бүх цаг үеийн загвар өмсөгч нарын гоо үзэсгэлэнгээр дээрээсээ 7 дугаарт, олсон орлогоороо дээрээсээ 3-д жагсаж байна. Тэрээр " Бага мөнгө олох үнэхээр хэцүү харин их мөнгө олох амархан" гэдэг үг хэлсэн нь Вилл Гейтсын чихэнд хүрч тэрээр загвар өмсөгч Наташатай өнөөдрийг хүртэл буяны үйлсэд хамтран ажиллаж байна. Энэ явдлын дараа Вилл Гейтс" Би анхныхаа 1000 долларыг олтол хэзээ ч цадаж үзээгүй бөгөөд олсон орлогоороо анх удаа цадтал идсэн" гэж үнэнээ хэлсэн байдаг. Энэ үзэсгэлэнт хүүхэн одоо 5 хүүхдийн ээж бөгөөд өнөөдөр ч тайзан дээр 1 минут алхах хөлс нь 50000 $ -оор үнэлэгдэж байна. Олсон бүр орлогоороо Нүцгэн зүрх нэртэй буяны сан байгуулан дэлхий даяархи төрөлхийн аутизм өвчинтэй боловч ядуу зүдүүгийн улмаас эмнэлэгийн тусламж авч чадахгүй байгаа мянга мянган хүүхдүүдэд эм тариа, тэргэнцэр зэргээр тусалдаг байна.