Аманда Скарпинати багадаа гэрийнхээ уурын халаагуурт түлэгдэж, маш хүнд байдалтай АНУ-ын Албанигийн эрүүл мэндийн төвд хүргэгджээ. Сэхээн амьдруулах тасагт үхэл амьдралын зааг дээр байсан бяцхан охиныг нэгэн сувилагч өдөр шөнөгүй асардаг байжээ. Сувилагчийн охинтой хамт авахуулсан зураг эмнэлгийн 1977 оны тайланд нийтлэгдсэнийг Аманда хадгалж, амийг нь аварсан сувилагчийг амьдралынхаа 38 жилийн турш хайжээ. 

© Amanda Scarpinati  

Эдгээр фото зургууд бүсгүйд амьдралынх нь хамгийн хүнд үед амьдрах итгэл найдвар төрүүлсээр иржээ. "Эдгээр зургийг хараад, таньж мэдэхгүй сувилагч бүсгүйн надад үзүүлсэн хайр энэрлийг хараад, насан туршдаа түүнд талархаж явна" гэж Аманда хэлж байна. 

© Amanda Scarpinati  

Аманда олон жилийн туршид өөрийг нь асарч байсан сувилагч бүсгүйг хайжээ. Гэвч эмнэлгийн энэхүү тайланд сувилагчийн нэр бичигдээгүй байсан нь хайх явцад хүндрэл учруулж байв. Харин нэг өдөр Facebook хуудсанд байршуулж, 2 тэрбум орчим хэрэглэгчтэй сошиал сүлжээнээс тусламж хүссэн нь оновчтой шийдвэр байв. Нэг хоногийн дотор сувилагч бүсгүйн нэр ил болжээ. Сьюзэн Бергер гэдэг байна. 

Сью тухайн охиныг  санагалзахдаа: "Тэр маш тайван, дөлгөөн охин байсан. Хүүхдүүд мэс заслын дараа ихэвчлэн уйлж, эсвэл унтдаг. Харин тэр огт өөр байсан. Гайхалтай охин байсан" гэжээ.

Ийнхүү сошиал сүлжээнд эрэл эхэлснээс хоёр долоо хоногийн дараа Аманда сувилагч Сьюзэнтэй уулзжээ. Ингэхдээ 38 жилийн өмнө учирч байсан Албанигийн эрүүл мэндийн төвд уулзалтаа товлосон байна. 

© Siglo.21 / facebook.com  

38 жилийн өмнөх фото зурган дээрх Сьюзэн 21 настай байжээ. Харин энгэрт нь тэврүүлсэн Аманда охин анхны өвчтнүүдийнх нь нэг байжээ. 

© Official Amanda Scarpinati  

 

Нүүр зураг: Amanda Scarpinati, Siglo.21 / facebook 
Эх сурвалж: 
WHNT News, The Sydney Morning Gerald