Энэ сарын 16-ны өдөр өсвөр насны хоёр охин есөн давхар байшингаас үсэрч, амиа хорлохыг завдсан хэрэг гарч, нийтийг цочирдуулсан билээ. Охидод яаралтай тусламж үзүүлсэн боловч нэг нь наймдугаар сарын 17-ны өдөр нас барсан.

 

Тэгвэл  амьд үлдсэн 15 настай охин нь хагалгаанд орсноос хойш ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гаригт өөд болсон байна. 

 

Талийгаач охид үеэлүүд байсан бөгөөд нэг сургуульд суралцдаг байжээ. Охид яагаад амиа хорлох болсон нь тодорхойгүй байна.