Аргын тооллын: 2013.12.16 Даваа гараг   
Билгийн тооллын: 14. Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр     
Наран ургах шингэх: 8.45-17.05     
Үс засуулбал: Эд мал арвидна.   
 Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 
Аргын тооллын 12 сарын 16, Сумъяа гараг. Билгийн тооллын 14, Чөлөөт эх одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.