Дуучин Ука "Don't stop" хэмээх шинэ хип хоп дууныхаа клипыг цацлаа. Тэрбээр дөрөв дэх бие  даасан шинэ цомогт багтсан дууныхаа клипыг дүрсжүүлсэн байна. Дууны үгийг Quiza, аяыг Oceans grey  студи бүтээжээ. Мөн ирэх сарын 9-ны өдөр BE брендээс зохион байгуулж буй тоглолтоор сонсогчидтойгоо уулзахаар болжээ.