Шинэхэн монгол кино хэзээ нээлтээ хийх гэж буйг хүлээн суугаа үзэгчдэд "Эцсийн хүсэл" хэмээх мелодрама, адал явдалт төрлийн бодит амьдарлаас сэдэвлэсэн уран сайхны кино таалагдана гэдэгт итгэлтэй байна. Өргөө 1 кино театрт нээлтээ хийсэн "Эцсийн хүсэл" уран сайхны киноны гол дүрд А.Төгсбаяр, Ж.Цовоо, туслах дүрд МУАЖ Д.Мэндбаяр, МУГЖ Ц.Төмөрбаатар нарын уран бүтээлчид оролцжээ.

Монголын нэр бүхий бидний хэлж заншсанаар атаман хүмүүсийн амьдрал хэрхэн өрнөсөн, тэд ямар замыг туулсан талаарх киноны зохиолыг бичихдээ бодит хүмүүстэй нь уулзаж, мэдээлэл цуглуулсан аж.

Эр хүн нулимсаа юунд нуудаг вэ, эр хүн ямар байх ёстой вэ гэх мэт хэний ч хариулж дөнгөх асуултын хариултыг "Эцсийн хүсэл" хэрхэн тусгасныг та бүхэн ирж сонирхоорой.