Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж, өргөмжлөн алдаршуулсаар 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа "Miss Mongolia" тэмцээний энэ жилийн оролцогчдын бүртгэл эхэлжээ.

   "Miss Mongolia 2017" тэмцээнд оролцогчдод мэдээлэл болгох үүднээс бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.  

Бүртгэлийн удирдамж:

Анхан шатанд тавигдах шалгуур
• Нас : 18-25
• Биеийн өндөр: 165 аас дээш
• Гадаад хэлний зохих мэдлэгтэй
• Урлаг, спортын авьяастай
• Гэр бүл, эцэг эхийн зөвшөөрөл авсан
• Цаг баримталдаг
• Харилцааны өндөр соёлтой
• Хувийн бэлтгэл сайн хангасан
• Хүнтэй гэрлэж хүүхэд төрүүлж байгаагүй
• Өөрийг илэрхийлэх, бусдыг манлайлах

Бүртгүүлэхэд
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Анкет бөглөх
• Өөрийгөө харуулсан зураг 3-4 ширхэг явуулах
• Бүртгэлийн хураамж: 20000₮ Голомт банк /1205103575 тоот данс / тушаасан баримт

Бүртгэх хаяг:
Facebook: http://www.facebook.com/missmongolia.mn/
Email: [email protected]
Харилцах утас: 99045434