​Сайн байна уу? Бусадтай хуваалцсан зовлон 2 дахин нимгэрч бусадтай хуваалцсан жаргал 2 дахин нэмэгднээээ гэж үнэхээр сайхан үг юмаа.

Тиймээс та бүхэнтэй өөрт тохиолдсон асуудлаа хуваалцаж чин сэтгэлийн зөвлөгөө авахыг хүслээ. Хүмүүс амьдрал баялаг гэж яриад л байдаг би сайн мэддэггүй хэрнээ бүх зүйлийг гэрэл гэгээтэй сайн сайхнаар хардаг амьдрал бол байнгын гэрэл гэгээтэй байдаг гэж боддог нэгэн байлаа. Гэвч амьдрал баялаг гэдэг нь сайн муу, сайхан муухай, бүх л зүйл болж байдгаараа баялаг юм байнаа гэж бодлоо. Учир нь би одоо 23-тай. Амьдрал дээр өөрийн дотоод үзэл бодолтойгоо зөрчилдсөн үйлдэл /зүйлүүд/ хийх тохиолдол их болох юмаа. Энэ үед би өөрийн зарчимаа яагаад үгүйсгээд байгаам бол энэ амьдрал гэдэг 7-хон үсгэнд ийм олон зүйл багтдагын байхдаа гэж гайхах, гуниглах, гутрах үе олонтоо тохиолдох боллоо. Энэ бүгдийг давах сэтгэлийн тэнхээ надад ямар их хэрэгтэйг, амьдрал санаснаар болдоггүй гэдгийг цах цухаас нь хэмлэн мэдэрч эхэлж байна. Ээж аав маань энэ их зүйлийг даван туулаад амьдраад ирсэнд нь үнэхээр их бахархаж байна. /Энэ бол хүний амьдралд тохиолддог олон асуудал/ Харин надад яг одоо тохиолдоод байгаа асуудал бол мэдээж мөнхийн сэдэв гэж нэрлэгддэг ХАЙР-ын асуудал. Би одоог хүртэл анхны хайртайгаа учраагүй. Сайхан хайр гэж юу байдгийг төдийлөн сайн мэддэгүй ч хүн болгонд бурхан учрах ёстой сайхан хайрыг заяалгасан байдаг гэж боддог. Магадгүй би тэр хайраа мэдэлгүй хурд хамтлагын Эндүүрэл дуу шиг эндүүрээд явуулчихсан юм болов уу эсвэл надад ийм орой ирэх хувь тавилантай хайр юм болов уу гэж хааяа бодох юм. Уг нь би эх орныхоо number one их сургуулийг дүүргэсэн. Биеэ цэвэрхэн авч явдаг. Хэн ч харсан гологдохгүй гаднаа даруухан хирнээ дотроо галзуу, их зарчим ч хэрнээ энгийн, өөрийн гэсэн дүрэм журамтай биеэ даасан тийм л эмэгтэй. Одоогоор томоохон төрийн байгууллагад ажиллаж байна. Хосоороо амьдрах жамтай энэ хорвоод хүн удаан ганцаараа явахаар мэдээж эр хүний сайхан хайр халамж халуун дулаан үгс зөвлөмжөөр дутаж өөрт таалагддаг хэн нэгэнтэй хамт байхыг өөрийн эрхгүй хүсэх юмаа. Намайг гэсэн ганц бие залуус хэд хэд байдаг ч тэд миний энгийн гэмээр шаардлагад нийцдэггүй тиймээс би хүлээн зөвшөөрч чаддаггүй. Харин ажлын залуус намайг их шохоорхож сонирхоно. Мэдээж тэр дундаас надад хэн нэгэн нь их таалагддагч тэр аль эрт гэр бүлээ зохиосон амьдралын болох болохгүй нугачаа, даваа бүрийг туулаад л явж буй жирийн гэмээр боловсролтой мундаг залуу байх юмаа. Гэр бүлээсээ хол байдаг болохоор их уйддаг л байх. Гэр бүлийн хүнтэйгээ таарамжгүй харилцаатай байх нь олонтоо тохиолддогч гэр бүлдээ их хайртай. Харин надтай их сайхан харилцаатай зөвлөгөө зөвлөмжийг харамгүй хайрладаг тиймдээ ч би түүнийг их хүндэлдэг. Ажлынхан ч мөн түүнийг их хүндэтгэж харьцдаг. Уг нь би энэ амьдралдаа хэзээ ч хүний сонгосон сонголттой давхцахгүй гэж боддог байлаа. Учир нь тэр хэзээч намайг дахин сонгохгүй нь ойлгомжтой. Хатуухан хэлэхэд би бол нэг шөнийн жаргал нь л болно тиймээс өөрийгөө үнэ цэнэгүй болгож болохгүй өөр шиг минь 1 бие залуу байвал хамаа алга гэж боддог байсаан. Харин хүний амьдрал санасаар болохгүй байгааг хараад буруу зүйлд толгойгоо мэдүүлэхдээ ч эргэлздэггүй болоод байгаа өөрийн хайрын хувь тавиландаа гомдох юмаа… Нэг удаа унтаж байтал шөнө гэнэт гар утас дуугарлаа. Утсаа аваад харвал ажлын залуу залгаж байна. /мэдээж надад таалагддаг нөгөө залуу/ Яасан юм бол гэж бодоод ярьтал танайд очъё болох уу гэнэ би ч сэтгэл санаа нь тавгүй байгаан байлгүй сайхан ярилцаад туслая гэж бодоод гэртээ ирэхийг зөвшөөрлөө. Би гэнэн ч юм даа. Тэр шөнө над дээр миний бодсон шиг юу боллоо гэж зүгээр л ярилцахаар ирэхэв дээ мэдээж надтай нэг шөнийг өнгөрөөхийг хүсэж ирсэн болохыг ирэхээр нь ойлгосон юм. Хэдий би татгалзсан ч намайг хамгаалах хүн хажууд минь байхгүй болохоор тэр ч өөрийнхөөрөө л өөдөөс дайрч эхэлсэн за за одоо ямар яалтай ч билээ гэж бодоод хамт хоносон. Харин маргааш нь ажил дээр санаа зовоод /ичээд/ царайг нь харж чадахгүй байсан. Тэгээд л энэ тухай багын найздаа Face-ээр хэллээ. Найз маань чи одоо наад хүүхэд зангаа хаяа секс бол хэрэглээ тиймээс хааяа ганц нэг удаагийн ийм явдал байлгүй л яахав. Байх зүйл учраас юу ч бологүй юм шиг харилц чамаас болж цаад хүн чинь байдалд орно. Цаад хүнээ бод гэж хэлэхээр нь нээрээ тийм ч юм уу би хүүхэд зангаа хаях хэрэгтэй юм байна гэж бодоод тэр өдрөө л түүнтэй урьдынх шигээ энгийн харилцаатай байлаа. Түүнээс маргааш нь битүүхэндээ л дотроо анхаарал халамжийг хүсч байсан. /анхаарал халамж нь шалихгүй ээ утсаар ярих, msg бичихийг нь хүлээсэн/ Гэвч таг чиг байж байгаад гэнэт 14 хоногийн дараа эргээд л над дээр ирсэн нэгэнт л бидний дунд ийм юм болсноос хойш одоо ч татгалзаад яах вэ дээ гэж бодоод дахин хамт хоносон ч маргааш нь дахиад ирэхийг хүсэхэд нь би чин сэтгэлээсээ татгалзсан хариу өгсөн. Одоо харин тэр хүн цаашид архи уухаараа л ирэхийг хүсч хаалга тавихгүй бол цонх тогшиж амар амгалан байлгахгүй бололтой. Нэг үгээр хэлбэл би түүний хүслийг гүйцэлдүүлэгч нь болоод байна уу даа гэж бодох юм. Гэр бүлтэй энэ залуугийн хувьд би одоо НУА болоод байна уу даа гэж бодохоор үгүй бололтой архи ууж сексээр дутагдахаар л надад дээр ирнэ бусад тохиолдолд би түүний хувьд хэн ч биш бололтой. Бидний нөгөө энгийн үед харилцдаг байсан сайхан харилцаа ч замхаран одсон. Би заримдаа тэр хүнд хүндлэгдэхээ больсон юм шиг мэдрэмж төрөх болсон. Тэр хүн хүслээ биелүүлсэн болохоор ингэж харицах нь арга ч үгүй юм уу даа эсвэл надаас ичээд байгаан болов уу ч гэж бодсон. Яг яагаад байгааг нь би мэдэхгүй байна. Би энэ харилцааг цааш үргэлжлүүлэх үү эсвэл ингээд зогсоох уу? Ер нь ажлын хүнтэй ийм харилцаанд орох нь энгийн үзэгдэл үү эсвэл би алдаа гаргаад байна уу? Ирээдүйн хань минь энэ бүгдийг мэдвэл би ч насаараа ганцаараа явах байх даа гэж хааяа санаа зовон бодох юм. Сайхан хайр минь над дээр хурдан ирээсэй би буруу үйл хийж амьдармаагүй байна. Би халуун дулаан сайхан гэр бүлийг л мөрөөдөж байна. Надад амьдрал дээр мэдэхгүй зүйл олон байна. Та бүхэнд зөвлөгөөгөө харамгүй хайрлаач.