Энэ сарын  28-ны өдөр  12 цагийн орчим  Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах  ахмадын хороололд ..-р байрны  2 давхрын цонхоор нэгэн иргэн орилж, ойр хавьд явж байсан хүмүүс рүү буу чиглүүлж буудна гэж сүрдүүлсэн хэрэг гарчээ. Тухайн үед ойр хавиар нь явж байсан иргэд цагдаад дуудлага өгч,  тухайн этгээдийг саатуулсан байна.  Энэ талаар нэг иргэн өөрийн цахим хуудсандаа “ МИНИЙ ЦАГДАА НАМАЙГ ХАМГААЛНА ГЭДЭГТ ОДОО Л НЭГ ИТГЭЛЭЭ Өчигдөр ахмадын хороололд явж байхад нэг хүн орилоод байхаар хартал 2 давхрын цонхоор нэг хүн урт буу гарган тэнд ойр хавьд явж байсан хүмүүсрүү чиглүүлж буудна гэж орилж байхыг хараад клипний зураг авалт гэж бодтол удахгүй цагдаа ирэв. Тэр хавийн хүмүүс ч айж сандран үймэлдлээ. Гэтэл гайхамшигтай нь 2 цагдаа ирж төд удалгүй нөгөө нөхрийг баривчлав кино шиг. Уг нь би цагдаад дургүй хүн л дээ гэтэл Манай цагдаа нар ч кинон дээр гардаг шиг ажилдаг юм байна. Олон хүний амь насыг хамгаалсан нэрийн мэдэхгүй 2 цагдаад баярласанаа илэрхийлье. Хүн рүү буудсан бол гэж бодохоос л айдас хүрмээр ... Ямартай ч цагдаа нар шуурхай ажиллаж бариагүй бол юу болох байсын бүү мэддээ Айгаад зургийн хашааны цаанаас дарлаа” хэмээн нийтэлжээ.  

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад: “БЗД-14 хороонд суух М /эр, 22н/-н цонхоороо буу гаргаж танхайрсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.  ОХУ-д үйлдвэрлэсэн калибр маркийн бууг эд мөрийн баримтаар хураан авсан.” Гэв.